Prada жийсэн Хаянаагийн зун
2018 оны 7 сарын 6

“Номин талст”-ын А.Хаянхярваа дуу хуур цалгисан амьдралын хэмнэлээ сольж, оффис ширээний ард бичиг цаастай зууралдах болсоор хоёронтоо хаврыг үджээ. МАН-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын суудалд заларсан Хаянаа хааяахан урлаг, соёлын тоглолт үзэж яваа нь харагдахаас бусдаар харьцангуй нам жим хэв маягтай болчихож. Тэр нь ч илүү зохиж байгаа бололтой, хэдэн насаар залуужсан мэт харагдана. Үсний засалтаа хүртэл залуу хархүү стильтэй болгож, хаки өнгөтэй бомбер хүрэм өмсчээ.

Хөлдөө жийсэн ганган чамин гутал нь харин хөгшин загвартай ч нүнжигтэй эд. Италийн Prada загварын ордны 2012/2013 оны намар, өвлийн коллекцид багтсан энэ гутал тухайн үедээ дуулиан тарьж байлаа. Анх худалдаанд гарсан үнэ нь 1350$. Тээр жил хөтлөгч Э.Ууганбаяр Монголд анх удаа зохион байгуулсан “Академи Авардс”-ын улаан хивсээр яг ийм oxford-той алхаж байсан. Даанч гутлын хоншоор дээрх цэцгэн гоёлуудын байрлалаар дуураймал гэдэг нь “баригдчихсан” болохоос. 

Дуучин Д.Болдод бас үүнтэй төстэй, Prada-гийн тэр жилийн коллекцид багтсан улаан, хар хосолсон oxford гутал бий. 2013 онд “Монгол поп-2” цомгоо гаргачихаад сэтгүүлчидтэй уулзахдаа тэр гутлаараа гоёж ирсэн юм. Урлагийнхан дотор фэйшн сонголтоороо толгой цохидог Болд Prada-гийн цоо шинэ коллекцийг гарсан даруйд нь сонголтоо хийж байжээ.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)