Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
2018 оны 7 сарын 5

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна.

“Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулсан аж.

Кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нараас гадна Монголын жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа юм. Киноны үйл явдал 1241 онд өрнөх аж. Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэх ба их цэрэг Карпатын уулсыг даван түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.

Кино зураг авалтыг Карпатын ууланд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжлэх ба “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлт 2019 онд Украинд болох юм байна. 

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)