Асашёорюү ач дүүгээ аварга болгоно
2018 оны 7 сарын 4

Хаанаас нь ч харсан Асашёорюү аварга шиг л харагдаад байгаа юм даа. Их аваргын бүл дүү буюу Д.Долгорсүрэн зааны ууган хөвгүүн Сугаррагчаагийн хүү,  "Tatsunami" дэвжээний бөх Хоошёорюү С.Бямбасүрэн өмнөх башёд жонидан зиндаанд түрүүлж, аварга ахынхаа анхаарлыг сүмод ахин аваачсан. 

“Ач дүү маань жонидан зиндаанд түрүүллээ. Болж болж, үзэж харах бөхтэй болох нь” гэж Асашёорюү хөөрөн бичсэнийг харахад их аварга энэ мөчөөс эхлэн дүүдээ бүх анхаарлаа зориулах нь мэдээж.

19 настайдаа мэргэжлийн сүмод хөл тавьсан С.Бямбасүрэн дараагийн башёд  санданмэ зиндаанд дэвших нь тодорхой болсон. Дэвжээнээс нь өгсөн Шикона нэрээ өөрчлөхийг хүсч, ахынхаа Рюү буюу луу хэмээх үгийг оролцуулсан нэр сонгосон нь зүгээр ч нэг хэрэг биш. Аварга ах нарынхаа энд хүрч, аавынхаа удмыг дагасан том бөх болох мөрөөдөлтэй Хоошёорюүг япончууд тэртэй, тэргүй нэг их удахгүй дээд зиндаанд дэвшиж, цаашлаад их аваргын хэмжээнд барилдах боломжтой хэмээн бичиж эхэлжээ. Одоохондоо цолтой бөхийн туслах хийгээд хэцүү байгаа ч нэг л өдөр олон туслахтай, өндөр цолтой бөх болох ирээдүй хүлээж байна даа.  

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (142)
  • 11-19 09:53
    Retweet (48)
  • Retweet (37)
  • 11-19 18:28
    Retweet (27)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • 11-19 22:49
    Retweet (6)
  • 11-19 23:26
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-19 23:47
    Retweet (3)
  • 11-19 22:53
    Retweet (3)
  • 11-19 23:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-19 23:53
    Retweet (0)
  • 11-19 23:50
    Retweet (0)