Э.Энхриймаа “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарлаа
2018 оны 7 сарын 1

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг өчигдөр /06.30/ Зайсан хилл цогцолборт зохион байгууллаа.

Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлага бий болгох зорилготой байв. Ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэж байв. Тиймдээ ч уралдааны шалгаруулалтын явцад нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуурыг чухалчилж үзжээ.

Түүнчлэн АНУ тэргүүтэй дэлхийн бусад улс орны жишгийг дагаж, Усны хувцастай гарааг бүрэн халсан, анх удаа Ажил мэргэжлийн гарааг бий болгосон, хамгийн гол нь оюунлаг бөгөөд хүмүүнлэг чанарыг чухалчилснаараа онцлог байв.

Төгсгөлийн шатанд шалгарсан 18 оролцогчийн хувьд 19-27 насны, мэргэжлийн дуучин, балетчин, мөн эмч, багш, хуульч, эрх зүйч, нягтлан бодогч, архитектор гээд төрөл бүрийн салбарт ирээдүйн боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутнууд байсан.

Зуу гаруй бүсгүйчүүдээс шалгарч, эцсийн шатанд үлдсэн 18 бүсгүй үндэсний хувцас, ажил мэргэжлийн хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр толилуулсан. Олон улсын жишгээр хүмүүнлэг, оюунлаг, авьяаслаг сайхан бүсгүйчүүдийн шалгаруулалт тайзнаас гадуур болж, ялагчид нь тодорсон байсныг бахархалтайгаар зарлан сонордуулсан.

11 жил завсарласны эцэст дахин ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Эрдэнэбаатарын ЭНХРИЙМАА шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон. Тэрбээр мөн Оюунлаг сайхан бүсгүйгээр тодорсон юм. Э.Энхриймаа энэ жил 21 настай, Орхон аймгийн оролцогч, биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг. Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй. Оюунлаг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Э.Энхриймаагийн тавьсан илтгэл шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд "Монголын сайхан бүсгүй"-гээр тодроход тэрхүү шалгаруулалтын оноо ихээхэн түлхэц болсон байна. Бусад оролцогчдын хувьд ч Э.Энхриймааг өрсөлдөгч гэхээс илүү мэдлэг боловсролтой, оюунлаг, сайхан сэтгэлтэй охин хэмээн үнэлснээ хэлж байлаа.


 

“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018” УРАЛДААНЫ ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ БҮСГҮЙЧҮҮД:

  • Алтан эрдэнэ: Э.Энхриймаа
  • Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа
  • Зэс эрдэнэ: Э.Туул
  • Шүр эрдэнэ: Амарзаяа
  • Сувд эрдэнэ: О.Уярал
  • Оюу эрдэнэ: О.Олонбаяр
  • Номин эрдэнэ: М.Ариунжаргал
  • Тана эрдэнэ: Н.Тунгалагням
  • Ган эрдэнэ: Н.Бадмаараг

ТУСГАЙ ШАГНАЛ

  • Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр
  • Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа
  • Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа

Алтан эрдэнэ: Э.Энхриймаа


Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа


Зэс эрдэнэ: Э.Туул


Шүр эрдэнэ: Амарзаяа


Сувд эрдэнэ: О.Уярал


Оюу эрдэнэ: О.Олонбаяр


Номин эрдэнэ: М.Ариунжаргал


Тана эрдэнэ: Н.Тунгалагням


Ган эрдэнэ: Н.Бадмаараг

 

 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)