Ж.Нарантунгалаг эргэн ирлээ
2018 оны 6 сарын 26

Хөлбөмбөгөөр амьсгал байгаа энэ өдрүүдэд Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит ялалтаа байгуулж, спортдоо эргэн ирснээ зарлалаа. Холимог тулааны “One championship” “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа энэ сарын 23-нд Филиппинийн тулаанч Эдвард Келлитэй хийж, хоёрдугаар үед хүнд цохилтоор ялсан. Тэр энэ жил 42 настай. 

Холимог тулааны спортын мэргэжилтнүүд “Нарантунгалаг эргэн ирлээ” хэмээн онцолж байна. Ж.Нарантунгалаг гавьяат 2014 онд “One championship” холбооны дэлхийн аварга болсон ч дараа жил нь “Кобра” хочит М.Кафуровт дийлдэн, аваргын бүсээ алдсан юм. 

Сонирхуулахад, Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос цувралаар зохиогддог "MGL-1 Fighting Championship" тэмцээнийг энэ удаа Ж.Нарантунгалаг гавьяатын нэрэмжит болгож, Орхон аймагт зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.

Б.ЭНХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (4)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 20:43
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:19
    Retweet (0)
  • 11-28 21:17
    Retweet (0)
  • 11-28 21:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:06
    Retweet (0)
  • 11-28 20:58
    Retweet (0)