Монгол хүүхдүүд дахин “Пушкаш академи”-ийг зорино
2018 оны 6 сарын 25

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-ийг зорих гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад Б.Ган-Эрдэнэ /Эрчим/ Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар тэнцэжээ.

Пушкаш академид суралцах хүүхдүүдийн сонгон шалгаруулалт 2002 онд төрсөн залуу хөлбөмбөгчдийн дунд, нээлттэй болоход өсвөрийн шигшээ багт тоглож явсан Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо та нар тэнцсэн юм. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлөөс С.Эрдэнэ-Очир, Ц.Ганболд нар болон Техникийн захирал Ш.Жаргалсайхан удирдан явуулав.

Европ тивийн алдартай хөлбөмбөгийн академид суралцах болсон Монгол хөвгүүд ирэх наймдугаар сард Унгар улсыг зорино. Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар пушкаш академийг зорьж буй Монголын 7, 8 дахь хөлбөмбөгчид юм. Өмнөх хоёр жилд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид тус академийг зорьсон.

Элсэлт бүрийн хөлбөмбөгчид нас насны багтай муугүй амжилттай оролцдог ба Г.Ганбаяр “Сүзүки кап” хэмээх олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан нь хамгийн том амжилт. “Пушкашийн академи”-ийн Г.Ганбаяр Монголын 23, 19 хүртэлх А.Дөлгөөн, Б.Амгаланбат нар 19 хүртэлх насны шигшээ багтаа хүчин зүтгээд байгаа билээ.

Эх сурвалж: МХБХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)