Монголд анх удаа ганц зургийн дагнасан үзэсгэлэн гаргасан хатагтай Э.Цэрэндолгор дахиад л тэсрэлт, шуугиан тарив. Монголын Урчуудын эвлэлийн хороонд өнгөрсөн баасан гаригт нээгдсэн “Нүцгэн үнэн” нэртэй үзэсгэлэн хоёрхон цаг үргэлжилсэн бөгөөд түүний нууцлаг үзэсгэлэнд нууцлаг зочид цөөнгүй ирсний дотор сүүлийн үед хэвлэл, сошиалын од болоод буй хүү нь ирсэн байлаа. Цэнхэр үст Цэрэнгийн хүү, бэр хоёртойгоо сошиалд "үзэлцсэн" шуугиан ид бужигнаж байхад хүү нь ээждээ цэцэг тэврэн энэ мөч сонин, содон байх нь мэдээж.
Хөвгүүддээ зориулсан захидалтай, нүцгэн хөргийн нэр “Хөвгүүддээ”.
Уран бүтээлч Э.Цэрэндолгор энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулан “Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод төгс хүн гэж байхгүй. Тиймээс бусдыг хүлцэн ойлгож, уучлаж байгаарай" гэсэн үгийг нийгэмд хүргэхийг хүсчээ.
Т.БАТЦЭНГЭЛ