”MRS MONGOLIA WORLD 2018: Алтан эрдэнийн өргөмжлөлийг А.Дэлгэрцэцэг хүртлээ
2018 оны 6 сарын 13

Бүсгүй хүний үзэсгэлэн, тэр дундаа ээж хүний гоо төрх, нандин сэтгэлээр хөглөгдсөн хамгийн сайхан цэнгүүн Дуурийн театрт өчигдөр (06.12) боллоо. Үзэгчид нь аав, хүүхдүүд, оролцогчид нь ээжүүд. Энд ч хүүхэд шулганаад, ээж ээ гэж тайз руу чиглээд, аавууд сандраад... Маш халуун дулаан уур амьсгал дунд Монголд анх удаа зохион байгуулсан "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаан эхэлсэн. 

Жар гаруй бүсгүйчүүдээс шалгаран, сүүлийн шатанд үлдсэн 29 бүсгүй олон улсын жишгээр үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр толилуулав. Оюунлаг, авьяаслаг, спортлог ээжүүдийн шалгууруудыг тайзнаас гадуур явуулж, олон хүүхэд өсгөж хүмүүжүүлж яваа үлгэр жишээ ээжүүд нийгэм, бизнес, хүмүүнлэгийн салбарт чиглэсэн төсөл, санаачилгууд гарган оюунаа уралдуулжээ. Дэлгэцэн дээр танилцуулсан төслүүдээс харахад дандаа хэрэгжүүлж болохоор, боловсрол, эрүүл мэнд, ер нь бүх салбарыг хамарсан, сонирхолтой санаачилгуудыг ээжүүд гаргажээ. Тэд мөн нэгдэж хүмүүнлэгийн олон ажилд нэгдсэнийг харахад таатай байлаа.

Тайзан дээр хүүхдээрээ овоглуулан гарч ирэх бүсгүйчүүд ямар аз жаргалтай, ямар сэтгэл татам харагдаж байсан гээж. Нас 37, найман хүүхдийн ээж.... Нас 37 зургаан хүүхдийн ээж. Тав дахь хүүхдээ тээж байгаа хөл хүнд ээж хүртэл энэ уралдааныг зорин ирсэн байлаа. Ийм насанд ингэж энхрий үрсээ хайрлан өсгөхийн хажуугаар нийгэмд, бусдад үлгэрлэлтэй амьдарч болдгийг тэднээс бүгдээс нь олж харсан. Хайрламаар... Эхийн цагаан сэтгэлийг эмэгтэй хүний үзэсгэлэн, хатан ухаанаар чимэн, дэргэдээс нь тэднийг харж байгаа хүн бүхэнд ухаарал, уярал, өөртөө итгэх итгэл өгөх гэж эдгээр ээжүүд олны өмнө гарч байгаа юм. Алдарт эхийн одонт ээжүүдийн нэгдсэн зорилго энэ. Гэр бүлийн үнэ цэнэ, зөв хандлага, зөв үлгэр дууриалыг үзүүлэх гэсэн, бие сэтгэлээрээ харуулах гэсэн ээжүүд ээ, та нар бол миссүүдийн мисс байсан шүү.

Анхдугаар уралдааны Алтан эрдэнийн өргөмжлөлийг дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг хүртэж, ”MRS WORLD 2018 уралдаанд  Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсныг дуулгахад таатай байна. 

Бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг дэмжсэн, тэднээр дамжуулан нийгэмд зөв хандлага, сэтгэлгээ түгээхийг зорьсон, энэхүү уралдааныг зохион байгуулсан чухал хүмүүс, байгууллагууд бол "Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ" холбоо, "Алунгоо" эх ТББ, "Алдарт эх" цахим нэгдэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар юм. 

Эгч дүүс шиг ижилссэн, хамгийн сайхан энергитэй "Алдарт эх" цахим нэгдлийнхэн энэ өдөр, энэ тайзан дээр нэгэн сэтгэл догдлуулсан, буян хурсан үйл бүтээснийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Энэ нэгдлийн эрхэм ээжүүдийн нэг н.Наранцацрал төрөхийн хүндрэлийн улмаас таалал төгсчээ. Сайхан сэтгэлт ээжүүдийн хандив, тус дэмээр сайн үйлсийн санаачилга өрнөж, ердөө 14-хөн хоногийн хугацаанд тэд бурхны орныг зорьсон залуухан ээжийн гэр бүлд 2 өрөө байр бэлэглэх боломжтой болж, өчигдөр талийгаач бүсгүйн хань н.Төмөрсүх болон түүний зургаан хүүхдэд байрны түлхүүрийг гардуулсан юм. Сүүн сэтгэлт ээжүүдийн буян арвижиж, үр хүүхдүүд нь өөдлөн жаргахыг ерөөе. 

"MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" УРАЛДААНЫ
ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД

  • Алтан эрдэнэ: А.Дэлгэрцэцэг
  • Мөнгөн эрдэнэ: М.Отгонтөгс
  • Зэс эрдэнэ: Б.Цэцэгбат
  • Шүр эрдэнэ: О.Одонтуул
  • Сувд эрдэнэ: Б.Энхцэцэг
  • Оюу эрдэнэ: М.Сайнтуяа
  • Номин эрдэнэ: Б.Ууганбилэг
  • Тана эрдэнэ: Г.Болортуяа
  • Ган эрдэнэ: Ц.Онончимэг

ТУСГАЙ ШАГНАЛ

  • Спортлог гоо ээж: Сүхбаатарын Эрдэнэтуяа
  • Оюунлаг гоо: А.Дэлгэрцэцэг
  • Хүмүүнлэг гоо ээж: С.Ууганцэцэг
  • Авьяаслаг гоо ээж: Б.Солонго
  • Үзэсгэлэн гоо ээж: Д.Цэцэгбат
  • Гоолингоо ээж: М.Отгонтөгс
  • Хөл хүнд ээж (Тусгай шагнал) Б.Эрдэнэцэцэг

М.ЭНХЛЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (144)
  • 11-19 17:38
    Retweet (78)
  • 11-19 09:53
    Retweet (48)
  • Retweet (37)
  • Retweet (9)
  • Retweet (5)
  • 11-19 23:26
    Retweet (5)
  • 11-19 23:55
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-19 23:47
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-19 23:14
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • 11-19 23:12
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-20 00:13
    Retweet (0)
  • 11-20 00:11
    Retweet (0)
  • Retweet (0)