Дэлхийн аварга 3x3: Сагсчид хэсгээсээ шалгарлаа
2018 оны 6 сарын 11

Монголын сагсан бөмбөгчид анх удаа олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна. Тэд хоёр хоногийн өмнө Филиппинийг ялж, анхны хожлоо авсан. Тэгвэл өнөөдөр дахин шинэ түүх бичиж, Монголын сагсчид Орос, Бразилын хүчирхэг багийг хожсоноор хэсгээсээ хоёроор шалгарч, шилдэг наймд үлдээд байна. Шилдэг наймд Ази тивийн ганцхан баг үлдсэн нь Монголынх.

Манай тамирчид маргааш Дэлхийн аваргын сүүлийн өдөр шилдгүүдтэй өрсөлдөхөөр талбайд гарна. Тэдний дараагийн "тулалдах" баг шилдгүүдийн шилдэг, дэлхийн 3 удаагийн аварга Сербийн шигшээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппиний Манила хотод болж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч шилдэг 20 баг өрсөлдөж байгаа билээ. 

Б.БИЛЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (84)
  • Retweet (80)
  • Retweet (57)
  • Retweet (55)
  • Retweet (50)
  • Retweet (49)
  • Retweet (36)
  • Retweet (19)
  • Retweet (14)
  • 12-12 11:46
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 12-12 11:59
    Retweet (3)
  • 12-12 12:01
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-12 12:05
    Retweet (0)
  • Retweet (0)