Тэмээгээр аялагчийнд хоносон нэвтрүүлгийн дараа юу болов
2018 оны 6 сарын 11

Сэтгүүлч Г.Алтантүрүү тэмээгээр аялагч Н.Байгальмаатай холбогдож, түүний байгаа Ховд аймгийн Булган сумаас нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг бэлтгэсэн нь өчигдөр (2018.06.10) үзэгчдэд хүрлээ. Н.Байгальмаа сошиал сүлжээнд Цэнхэр үст Цэрэн нэрээр танигдсан Э.Цэрэндолгорын бэр. Айл гэр, хувь хүмүүсийн харилцаа дотроо үлдэх ёстой ч тэмээгээр аялан, дэлхийд Монголыг сурталчилна хэмээн замд гарсан бүсгүй, аялал жуулчлалын салбараар дамжуулан олон улсад танигдсан Цэрэн нарын маргаан сошиалд ил өрнөж, тэр хэрээр хүмүүс тэдний хувийн амьдрал, харилцааны талаар хүссэн дүгнэлтээ өгч, мэтгэлцэж байгаа бололтой.

Тэмээгээр аялагч бүсгүй “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо хадам ээжийнхээ талаар, өөрийг нь зодож, хүндлэлгүй харилцдаг байсан талаар нулимс асгаруулан ярьсан бол нэвтрүүлгийн дараа Цэрэн хатагтай энэ бүхнийг “Хоёр сая төгрөгийн захиалгат нэвтрүүлэг” гэж сошиалд бичив.

“Зорилго тодорхойгүй ч хадам гэх цэрэн шуламыг онилсон нь илт. Байгаль өөрөө өөрийнхөө үгэнд ороогдсоор их л дээрээс унах өдөр ирэх вий. Юу л болно уйлж нулимсаараа айлгадаг эмгэнэлт жүжгийн баатар яг л дүрээрээ гарсан бололтой. Цэрэн шиг хурц харагдах, үг нь хатуу хүнийг байгалийг зодсон гэхэд бүгд итгэнэ, харин байгаль эх үрийг хар домоор салгаж, гүтгэлэг үйлдсэн ялаа үүрэх өдөр ирнэ.... Ашгүй нөхөр нь хүчиндэх гэсэн...миний хойд эцэг намайг хүчиндэх гэсэн ...рой хүчиндсэн гэх яриануудаа энэ удаа яриагүй болтой... алтантүрүүг оронд орчихсон байхад би огт гайхахгүй. Алтантүрүү яаж мэдэхэв...гэрээр нь дүүрэн уран зураг хаанаас олсон. Тэр амьдрах байраа яаж олсон. Ямар орлоготой ажиллаж ирсэн. Ямар сургуулиар хэл сурсан. Ажил амьдралын карьер. Яаж хөрөнгөжсөн гэх мэтийг. Нэгэн цагт миний хүүгээс салсанаа хүн бүхэнд ярьж хавьтсан ойртсонтойгоо унтаж хэвтсэн хүүхнийг өнөөдөр миний хүүгээс өөр хэн ч түшихгүй. Ирэх лхагва гарагт болох шүүх хурлыг сонирхох нэгэн сонирхоно биз. Монголчуудын гэр бүл доторх асуудал манайхаар жишиг болж танигдаг. Угаасаа надаас өөр хэн ч Байгалийг илчлэхгүй байсан” гэжээ.

Харин Н.Байгальмаа “49 хоног дуусаагүй ч алс хол зорьж ирсэн сэтгүүлчийг хүндэтгээд яриа өглөө. Хэн нэгнийг шүүх гэж дайрахаасаа өмнө бодож байгаарай. Эцсийн эцэст тухайн хүн өөртөө л тушаа бэлдэж байдаг. Дээд тэнгэрээс, үнэнээс хэн ч хол зугтааж чадахгүй” гэсэн постыг нэвтрүүлгийн дараа үлдээсэн байв.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)