Бэкхэмийн гэр бүл салж бутрахдаа тулсан уу?
2018 оны 6 сарын 11

Төгс гэр бүл, төгс хос гэгддэг Дэвид Бэкхэм, Виктория Бэкхэм нар 19 жилийн хамтын амьдралаа эцэслэж, тус тусын зам мөрөө хөөхөөр шийдсэн гэх мэдээлэл сошиал хуудаснаа хөврөх болжээ. Хэт завгүй амьдралын хэв маягаас болж хамтдаа байх хугацаа нь багасч, хайр сэтгэл нь хөрж, цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон тул хосууд салахаар шийдсэн гэх шум гараад байна.

Харин энэ талаарх сэтгүүлчийн асуултад хатагтай Бэкхэм “Ямар ч утгагүй зүйл” хэмээн хариулсныг Английн Harper’s Bazaar сэтгүүл нийтэлжээ. Ноён Бэкхэмийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн дээрх мэдээллийг няцаасан гэнэ.

Английн Mirror сэтгүүл ч Виктория, Дэвид нарын хэвлэлийн төлөөлөгч нартай холбогдож, энэ талаарх байр суурийг нь авч, нийтэлсэн юм. Хэн хэн нь энэ бүхэн цуурхал төдий худал мэдээлэл, сошиал сүлжээгээр тарсан fake news төдий зүйл гэх хариулт өгчээ.

Өмнө нь, 2004 онд бас л иймэрхүү скандал гарч байв. Дэвид өөрийнхөө туслах эмэгтэйтэй Мадридын нэгэн шөнийн клубт хамт яваа нь папараццичдын дуранд өртөж, улмаар шар хэвлэлүүд тэднийг хэсэг “мөрдсөн” юм. Бүсгүйн ах гэх залуу Дэвид, тэр хоёрыг “учиртай” гэсэн нь Daily Mail-д хэвлэгдэж байлаа. Харин Дэвид энэ бүхнийг эрс няцааж, “Хамгийн энгийн үнэн гэвэл би гэрлэлтдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Гайхалтай эхнэр минь, бас хоёр гайхалтай хүүхэд минь бий. Гуравдагч нэгний хэрэг надад огтхон ч байхгүй” гэж тухайн үедээ хэлж байв.

Дэвид, Виктория нар 1999 оны гуравдугаар сард ууган хүү  Бруклинээ өлгийдөн авч, удалгүй долдугаар сард нь хуримласан юм.  Өдгөө тэд дөрвөн хүүхдийн аав, ээж. Бруклин одоо 19 настай залуу эр болсон бол удаах хүү Ромео нь 15-тай, бага хүү Круз 13 настай, харин ганц охин Харпер нь энэ жил зургаан настай.

 

Б.СЭЦЭН

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (142)
  • 11-19 09:53
    Retweet (48)
  • Retweet (37)
  • 11-19 18:28
    Retweet (27)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • 11-19 22:49
    Retweet (6)
  • 11-19 23:26
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-19 23:47
    Retweet (3)
  • 11-19 22:53
    Retweet (3)
  • 11-19 23:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-19 23:53
    Retweet (0)
  • 11-19 23:50
    Retweet (0)