О.Мөнхдалай: Яргай чанга, фит биетэй байхыг хүсдэг
2018 оны 6 сарын 11

“Зүрхээр наадагч” киноны Билгүүний  дүрд тоглож, жүжигчний карьераа эхлүүлж байсан О.Мөнхдалай уг нь загварын хүн байсан. Өнөө цагийн дэлгэцийн загварлаг залуугаар тодроод байгаа Азийн топ модель, жүжигчин О.Мөнхдалайг “Экспресс ярилцлага”-д дуудлаа.

-Яг одоо та хаана харьяалагдан, ажиллаж байгаа вэ? Ойрын хугацаанд ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хувийн ажлын хувьд гэвэл би барилгын салбарт ажилладаг. Хавар болоод төлөвлөж байсан ажлаа эхлүүлэх гээд зав маш багатай л байна. Дээрээс нь ажлын шугамаар хилийн чанадад хоёр ч удаа уулзалт төлөвлөөд байгаа. Удахгүй явна. Уран бүтээлийн хувьд “Хувьсал” продакшнтай хамтарч ажилладаг. Манайхан он гарснаас хойш дэлгэцийн 6 дахь уран бүтээлээ эхлүүлээд байна. Энэ зун кино зураг авалттай өнгөрнө. 

-Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Дасгал хийдэг. Кино зураг авалт удахгүй эхлэх гэж байгаа болохоор өмнөхөөсөө илүү их дасгал хийдэг болсон. Өлөн дээрээ гэдэсний таталтыг 400 удаа хийдэг.

-Амьдралдаа баримталдаг зарчим?

-Ер нь бол олон зарчимтай. Заримдаа тэрнээсээ няцахад ч хүрдэг. Гэхдээ надад урам зориг өгдөг үг байдаг л даа. “Болохгүй зүйл гэж байдаггүй, хэзээ ч битгий бууж өг” гэдэг үгийг зарчмаа болгодог. Ямар нэгэн зүйлд заавал нэг гаргалгаа байдаг гэдэгт итгэлтэй байдаг.

-Биеийнхээ галбир, жинг хадгалах нь жүжигчин эрчүүдийн хувьд чухал. Та хэр цаг зав гаргадаг вэ?

-Урлагийн салбарт тодорхой хэмжээгээр холбоотой байгаа болохоор мэдээж хамгийн түрүүнд бие галбиртаа анхаарал тавихгүй бол болдоггүй. Хичнээн ажил ихтэй байсан ч 7 хоногт 3 удаа заавал спортоор хичээллэдэг. Хоолны дэглэмийг сүүлийн үед хатуу барьж байгаа. Гурил, хонины мах огт идэхгүй байгаа. Авч чадахгүй байгаа амин дэмээ нэмэлт бүтээгдэхүүнээр орлуулж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг. Би ер нь сүүлийн үед том булчинтай гэхээсээ илүү яргай чанга, фит биетэй байхыг хүсч, дасгалаа өөрчилсөн.


 

-Жирийн өдрөө юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Надад бараг жирийн өдөр гэж байдаггүй. Өдөржингөө гадуур ажилтай байдаг болохоор нэг л мэдэхэд орой болчихдог. Амралтын өдрүүд ч адилхан. Хааяа амралтын өдөр өглөө албаар утсаа унтрааж байгаад жаахан унтаж авдаг. Одоохондоо миний ажлын нөхцөл байдал амрах боломж олгохгүй л байна. Тэгээд ч би залуу байгаа дээрээ ажиллаад авъя гэсэн бодолтой.

-Ямар сүрчиг хэрэглэдэг вэ?

-Яг үнэнийг хэлэхэд сүрчиг худалдаж авч огт үзээгүй. Миний ойр дотны хүмүүс намайг ямар үнэртэн хэрэглэдэг гэдгийг мэддэг болохоор тэмдэглэлт өдрүүдээр бэлгэнд өгчихдөг. Ер нь бол хамгийн дуртай ус “Creed Aventus”. Бас Японы нэг гоё ус байгаа, нэрийг нь нууцламаар байна. Японоос бэлгэнд ирж байгаа усаа тэсэн ядан хүлээж байгаа. 


-Та бусад эрчүүдтэй харьцуулахад загварын мэдрэмжтэй санагддаг. Ямар стилийн хувцас өмсөх дуртай вэ?

-Би тийм загварлаг хүн биш ээ. Гэхдээ тэгэж бодож байгаад маш их баярлалаа. Залуу хүн загварын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж боддог. Заавал моод монголоор дуусах албагүй шүү дээ. Муулж муулж байснаа хэзээ хойно нөгөө хувцсаа өмсчихсөн явж байгаа хүмүүсийг зөндөө л харсан. Миний хувьд сонин содон, моодонд орж байгаа, янз бүрийн загвартай хувцсыг жаахан зоригтой өмсчихдөг талтай. Заримдаа найзууд маань ч ойлгохгүй, гудамжаар явахдаа миний өмнөөс санаа зовох маягтай байдаг /инээв/. Ажлын шаардлагатай үед албаны хувцасладаг, амралтын өдрүүдээр “street style”-иар хувцасладаг.


 

-Сүүлийн үед ямар загварын хувцас өмсөж байна?

-Үндэснийхээ өнгө загварыг шингээсэн, орчин цагийн авангард хувцсыг дизайнерууд маань их хийх болж. Тэр загварын хувцсыг би сайшаалтай хүлээж авч байгаа. Энэ зун бас тиймэрхүү хувцасаар гоёвол зүгээр юм байна гэсэн бодол байна.

-Таны шүүгээнд түлхүү ямар хувцас байдаг вэ?

-За тэгээд бүх л төрлийн хувцас байдаг даа. Гэхдээ ер нь зуны хувцас, фитнессийн хувцас их. 

-Нууц биш бол сошиал хуудсаа хэлээч?

-Би сошиалд их идэвхи муутай хүн дээ. Уран бүтээлийн үеэр л идэвхтэй байдаг. Ажил төрөлтэй үедээ таг болчихдог /инээв/. Инстаграм бараг ашигладаггүй байсан. Харин сүүлийн үед таалагдаад байгаа. Миний инста dalai.o гэсэн хаягтай. Ингээд зарлаж болж байгаа юм болов уу даа. Фэйсбүүк Munkhdalai Oyungerel.

-Ямар утас ашигладаг вэ?

-Андройд. Андройд утсыг шинэ загвар гарахаар нь сольж байхгүй бол их хурдан муудчихдаг юм байна лээ. Одоо Note8 барьж байгаа. 

-Ямар цаг зүүдэг вэ?

-Цаг их цуглуулдаг байсан. Одоо хүнд өгөхийг нь өгөөд, алга болох нь болоод ихэнх нь байхгүй болсон. Сүүлийн үед “Tommy Hilfiger”-ийн бугуйн цагийг байнга зүүж байгаа. Бүр дасал болчихож.

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 09-20 00:30
    Retweet (11)
  • Retweet (11)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-20 01:34
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 00:02
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-20 06:48
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 00:54
    Retweet (0)
  • 09-20 00:40
    Retweet (0)
  • Retweet (0)