Мөрөөдлийн ДЭЛХИЙН АВАРГА ирлээ
2018 оны 6 сарын 8

Тийм ээ, Монгол Улс, монголчууд анх удаа олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байна. ФИБА 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Филиппин улсад эхэлж байна. 

Хэдхэн жилийн өмнө хэзээ ч хүршгүй мэт санагдаж байсан энэ оргил олон залуусын тууштай хичээл зүтгэл, хөдөлмөр, олон сайхан сэтгэлт монголчуудын дэмжлэгээр Дэлхийн аваргын босгыг алтан соёмбот далбаа, эрдэнийн зургаан үсэг МОНГОЛ гэсэн өмсгөлтэйгөө давах эрхтэй боллоо. Олон багийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зурагтаар үзэж суухдаа өөр улсын баг, тамирчныг дэмжиж суудаг үе өнгөрч, Монголынхоо баг, монгол тамирчдаа Дэлхийн аваргад, Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийг үзэн дэмжиж, баясан цэнгэж, дээлийн захыг нь мушгих гэж байна.

Сагсан бөмбөгийн спортоор Дэлхийн аваргад эрхээ авч оролцоно гэдэг нь л маш том амжилт юм. Учир нь бид нэгхэн жилийн өмнө ФИБА 3х3 Дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол өнөөдөр 192 байр буюу 192 улсын урд гарч, Монгол Улс дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж эхэлснийг онцлон дуулгамаар байна. 

ФИБА 3х3 Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль, Дэлхийн их дуулгын 4-р байр, Дэлхийн гранпри хүрэл, Азийн танхимын наадмын хүрэл, Оюутны Ази тивийн аварга алт, Дэлхийн Оюутны лигийн алт, нэг жилд хоёр багаа "Их дуулга"-д оролцуулсан гээд Монголын багийн амжилтын буухиагаар бид энэ өндөрлөгт ирээд буй билээ.

Монголын шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан. Маргааш хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. 

МОНГОЛЫН БАГИЙН ХУВААРЬ

  • 2018.06.09-ны 16:40 цагаас Монгол VS Канад, 
  • 2018.06.09-ны 18:40 цагаас Филиппин VS Монгол, 
  • 2018.06.11-ны15:30 цагаас Монгол VS ОХУ, 
  • 2018.06.11-ны 17:10 цагаас Бразил VS Монгол

Монголын сагсан бөмбөгийн төрөлжсөн суваг MNBASPORTS TV албан ёсны эрхтэйгээр Монгол даяар ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан хүргэх юм байна. Та бүхэн Монголын сагсчдаа дэмжээрэй. 

Б.БИЛЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)