Дизайнер Kate Spade амиа егүүтгэжээ
2018 оны 6 сарын 6

Өнгөлөг, өхөөрдөм загвартай цүнх, гутлаараа нэрд гарсан Нью-Йоркийн дизайнер Kate Spade хүмүүний орчлонг орхин оджээ.

Хатагтай Спейд Нью-Йорк дахь гэртээ өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн бөгөөд дэргэдээс нь жижиг цаасан дээр нямбайлан бичсэн захиас олдсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр 55 настай байсан юм.

Кейт Спейд өөрийн нөхөр бөгөөд насан туршийн хамтрагч Энди Спейдийн хамтаар 1993 онд Kate Spade брэндийг үүсгэн байгуулсан юм. Анхандаа Kate Spade зөвхөн цүнх урладаг байсан ч аажим аамжаар хүрээгээ тэлж, хувцас, аксессуар хэрэгсэл, гэр ахуйн эдлэл, бичгийн хэрэгсэл үйлдвэрлэх болжээ. Маш энгийн, хайрцаг мэт цомхон бүтэцтэй, хурц тод өнгөтэй түүний цүнхнүүд 90-ээд оны сүүлчээр охидын жинхэнэ мөрөөдөл болж байлаа. Одоо ч нэр хүндээ алдаагүй, бизнес нь өргөжин тэлсээр байгаа. Гэхдээ эхнэр, нөхөр Спейд 2006 онд Kate Spade брэндээ худалдсан бөгөөд 2016 оноос Frances Valentine хэмээх охиныхоо нэрээр нэрлэсэн шинэ брэнд үүсгэн байгуулж, ажиллаж байжээ.


 

Б.СЭЦЭН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)