LAMBO хөлөглөх хөрөнгөтөн хэн бэ?
2018 оны 6 сарын 5

Сайн унаа, сайхан хүүхэн хараад шүүрс алдахгүй өнгөрөх эр хүн гэж хаа байхав. Саяын хэдэн өдөр сошиал сүлжээнд ёстой л харчуулын хорхойг гозолзуулж, аазгайг хөдөлгөсөн төмөр хөлгийн зураг хөврөв. Тэр нь дэлхийн толгой баячууд, Холливудын чинээлэг оддын унаа болсон Lamborghini гаалийн агуулахад буух үеийн агшин. Нэг ч биш бүр улаан, шар хоёр гялтганасан ганган Lambo-г захиалж ачуулсан эрхмийн нэг нь “Алтайн хүдэр”-ийн босс Ч.Базараа. Нөгөө нь түүний хамтрагч, “Алтайн хүдэр”-ийн Гүйцэтгэх захирал эрхмийнх гэсэн.

Монголд анхлан орж ирсэн “Lamborghini”-ийн шар нь Италийн тансаг зэрэглэлийн авто үйлдвэрлэгч Lamborghini компанийн нэрийн хуудас болсон топ загвар Aventador. Испанийн тулаанч бухын нэрээр нэрлэгдсэн энэ машины үнэ $420000-оос эхэлнэ. “Мангас” мэт V12 хөдөлгүүртэй. Загвар, хийц болоод хурд, хүчний талаар энд дурдах нь илүүц.

Харин улаан нь Lamborghini Huracan. Үйлдвэрлэгчийн санал болгосон үнэ 320 мянган ам.доллар. Мөн л тулаанч бухын тэмцээний ялагчийн нэрээр нэрлэгдсэн. Lamborghini-г үүсгэн байгуулагч Феручо Ламборгини дөрөвдүгээр сарын 28-нд буюу үхрийн ордонд төрсөн. Тиймээс ч Lambo-ны загварууд бүгд бухын нэрээр нэрлэгдсэн байдаг гэнэ.

Дэлгэрэнгүйг ГРАНД СЭТГҮҮЛ №107 дугаараас уншина уу.  Баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-14 13:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-14 13:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-14 13:49
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)