Фэшн блоггер Э.Тэмүүлэн
2018 оны 6 сарын 4

Инстаграмын Simplytem нэртэй хуудсандаа өөрийн өдөр тутмын загварлаг хувцаслалтуудыг оруулдаг, мөн www.simplytem.com загварын блогийг хөтөлдөг, жинхэнэ Instagram worthy фэшн блоггер болох Э.Тэмүүлэнг танилцуулж байна.

-Өөрийнхөө стилийг тодорхойлвол?

-Миний стиль, өөрийн маань дуртай хувцаслалт гэвэл ерөнхийдөө чөлөөт маягийн, биед эвтэйхэн, хамгийн гол нь хичээгээгүй хэрнээ загварлаг харагдах minimalist street style чиг хандлага юм.

-Тэмүүлэн ер нь ямар мэргэжилтэй вэ? Хэзээ анх блог хөтлөе гэж бодож эхэлсэн бэ?

-Би эмээгийнхээ мэргэжлийг өвлөнө гээд Анагаах ухааны их сургуульд суралцаж, их эмч мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлээд бизнес удирдлагын чиглэлээр Америкт сургууль төгссөн. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд өөрийн стиль, хувцас загварын сонирхол, аялал зэргийнхээ талаар бусадтай хуваалцаж байя гээд блогтой болохоор шийдсэн юм. Анх 2011 онд Лос Анжелес хотод сурч байхдаа блогоо нээсэн.

-Зургууд чинь их гоё байдаг. Блогийн зургуудыг хэн авдаг вэ?

-Миний хувьд блоггеруудын дунд өргөн хэрэглэдэг Canon Mark3 зургийн аппараттай. Харин зургуудыг нөхөр маань авч өгдөг.

-Яг одоогоор хамгийн дуртай байгаа тренд, бас хамгийн дургүй байгаа нь?

-Сүүлийн үеийн хүчтэй тренд болж буй Balenciaga, Louis Vuitton нарын томоохон брэндүүдийн гаргасан "dad's sneakers” /Аавын пүүз гэх 90-ээд оныг санагдуулсан бандгар загвартай, зузаан ултай пүүзнүүд халуухан тренд болж буй тухай бид өмнөх дугаартаа бичиж байсан/ төрлийн пүүзнүүд надад яалт ч үгүй off-trend санагдаж байгаа. Таалагдаж байгаа трендүүд гэвэл мэдээж олон бий. Ирэх зуны тренд болох тод зоригтой өнгөний шийдлүүд миний сонирхлыг их татаж байгаа. Энд Tom Ford, Stella McCartney, Calvin Klein, Carolina Herrera, Marc Jacobs нарын хавар,зуны коллекцийг онцолж болох юм.

-Өдөр тутамдаа ер нь хаанаас инспо авдаг вэ?

-Instagram болон Pinterest.

-Дуртай сэтгүүл?

-Сэтгүүлээс илүүтэй цахим сэтгүүл болон блоггеруудын хөтөлдөг блогуудыг дагаж уншдаг. Жишээ нь, Vogue, Man Repeller, Oraclefox гэх мэт.

-Яг одоо Wishlist-ийн чинь хамгийн дээр байгаа таван зүйлийг нэрлээч гэвэл?

  • 1. Chanel Trendy цүнх
  • 2. Golden Goose-ийн пүүз
  • 3. YSL-ийн өвдөг давсан түрийтэй гутал
  • 4. Celine box цүнх
  • 5. Balenciaga шоотой хүрэм

-Хамгийн сүүлийн том худалдан авалт?

-Саяхан Chanel-ын хавар, намрын гутал авсан.

-Хамгийн анхны luxury худалдан авалт чинь юу байв?

-Миний хамгийн анхны luxury худалдан авалт Alexander Wang-ийн Rocco цүнх байсан.

-Үзэж харж, инспо авах дуртай фэшн блоггеруудаасаа нэрлээч?

-Sincerelyjules, Songofstyle, Chiara Ferragni, Weworewhat, fashionedchicstyling гээд мэдээж зөндөө олон бий

-Цүнх үү, гутал уу?

-Гутал

-Өндөр өсгийт үү, пүүз үү?

-Пүүз

-Парис уу, Нью-Йорк уу?

-Миний хамгийн дуртай хоёр хот байна. Мэдээж хоорондоо тэс ялгаатай тул сонголт хийхэд хэцүү. Гэхдээ би Нью-Йоркод амьдарч байгаа болохоор Нью-Йорк юм болов уу.

-Хамгийн дуртай цүнх?

-Chanel

-Өөрийгөө түүнгүйгээр үнэхээр төсөөлж чадахгүй гэж бодож буй нэг төрлийн хувцас нэрлээч гэвэл?

-Жийнс

-Сүүлийн үед хамгийн их татагдаж буй брэндүүд?

-Gucci, Balenciaga

-Туршиж үзмээр байгаа лүүк?

-Яг одоо тренд болж байгаа лүүк. Жишээ нь, дээрээс доошоо бүхэлдээ Gucci-гээр дагнан хувцаслаж үзэхийг хүсч байна.

Дэлгэрэнгүйг ГРАНД СЭТГҮҮЛ №106 дугаараас уншаарай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 09-20 00:30
    Retweet (11)
  • Retweet (11)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-20 01:34
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 00:02
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-20 06:48
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 00:54
    Retweet (0)
  • 09-20 00:40
    Retweet (0)
  • Retweet (0)