Жүжигчин Г.Анхбаяр хуримын зар дуулгалаа
2018 оны 6 сарын 4

“MCS”-ийн Ж.Оджаргалын эгчийн охинтой гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр хуримын зар дуулгаж эхэллээ.

Залуу хосууд  “Будда виста”-д өрх тусгаарлаж, шинэ тавилга сэлтээ цуглуулж явсан нь саяхан. Гэхдээ тэднийг гэр бүл болсноос хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрсөн гэхээр одоо хурим найрын өдрөө товлохоос ч яахав.

Монголын хамгийн их үзэгчтэй телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтлөгч Г.Анхбаяр реклам, сурталчилгааны урилгад дарагдаж, тэднээсээ шилж сонгон, дүр төрхийг нь бүтээдэг гэдэг. Гэргий А.Дөлгөөнийгөө хүртэл Хас банкны сурталчилгаанд тоглуулж амжсан гэхээр эрхэлдэг ажил, мэргэжлээ гэр бүлийн хүндээ гайгүй сайн ойлгуулсных байх.

MCS-ийн Ж.Оджаргал нагац дүүгийнхээ хуримыг нижгэр тэмдэглэх нь мэдээж. Хамгийн өндөр ханштай, орлоготой Анхаа ч аль байдгаа зориулах нь тодорхой. Ямартай ч намрын эхэн сарын найр хуримын давалгааг MCS эхлүүлэхээр гадаад, дотоодоос ганган чамин гэсэн бүхнийг цуглуулж байгаа бололтой.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-14 13:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-14 13:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-14 13:49
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)