Зургадугаар сарын ЗУРХАЙ
2018 оны 6 сарын 4

ХОНЬ:

Амьдралынхаа өөрчлөлтийн үеийг амжилттай туулж яваа танд баяр хүргэе. Шинэ зам мөрөөр хэр хол явж, ямар зүйлсийг амжуулснаа хараад бахархах, бардамнах үе танд ирж байна. Цаашид ч таныг олон сонирхолтой адал явдал, өөрчлөлтүүд хүлээсээр буй. Магадгүй та “одоо хангалттай” гэж хэлэхийг хүсч байвч од эрхэс таныг шинэ зүйлд эрхгүй дагуулах болно. Заримдаа шантраад, бууж өгмөөр үе ч тохионо. Сэтгэлийн хаттай байж ялагч нь байхыг эрмэлзээрэй.

Айсуй зуны дэлгэр цаг танд хайр дурлалдаа шатах халуухан мэдрэмжийг ч мөн өгөх болно. Мөнгө, санхүүтэй холбоотой ээдрээтэй байдал үүсч болзошгүй. Орон байр, машин тэрэг гээд томоохон худалдан авалт хийхээс татгалз.

ҮХЭР:

Таны эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгө, газар, эсвэл дундын өмчтэй холбоотой маргаан үүсч мэднэ. Эсвэл төрөл садан, найз нөхдийн дунд мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол бий болж, цаашлаад харилцаанд ч таагүй нөлөөлж болзошгүй. Тиймээс санхүүгийн асуудалдаа няхуур хандахыг зөвлөж байна.

Өдөр тутмын амьдралд тань эрх чөлөө үгүйлэгдэж, зарим үед та өөрийгөө үл харагдах хананы дотор хоригдсон мэтээр төсөөлөх үе ч гарна. Ажил төрөл бүтэмжтэй сайхан байна. Шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол сарын эхэн үеийг сонгоорой. Гэр бүлдээ тавих анхаарал халамжаа сулруулснаас үүдээд уур амьсгал таагүй болж мэднэ.

ИХЭР:

Ажил төрөл, эсвэл хувийн асуудалтай холбоотой өөрчлөлт таныг хүлээж байна. Хосуудын харилцаанд ч томоохон эргэлт гарч мэднэ.

Ажлын ачаалал, амралт, чөлөөт цаг бага байгаа учраас та нэлээд бухимдалтай цаг хугацааг туулах бололтой. Яарч гаргасан шийдвэрээс болж багагүй хохирол амсч болзошгүй тул чухал шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтлохыг зөвлөе. Хэрэв эргэлзэж байгаа бол дотны найзаасаа хэрхэн зөв сонголт хийх талаар зөвлөгөө аваарай. Зарим нэг хүний ааш аяг таныг тавгүйтүүлж, үзэн ядахад ч хүргэж болзошгүй. Аливаа асуудлыг хэт хувийн талаас хүлээж авалгүй, олон талаас нь хандаарай. Өндөр үнэтэй биш ч тансаг эд зүйл худалдан авч сэтгэлээ сэргээ.

МЭЛХИЙ:

Таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа найз нөхөд, эсвэл хамаатан саднаасаа онцгой мэдээ дуулах бололтой. Таны зөн билэг, авьяас чадвар өндөр төвшинд хүрэх бөгөөд ингэснээр бусдад туслах, бусдын сэтгэлийг сэргээх тал дээр та онцгой чадвартай байх болно. Аливаа асуудалд уужуу тайван хандсанаар зөв гарцыг олох болно.

Олны дунд биеэ авч явах байдал, бусдын анхаарлыг өөртөө татах, боломжийг алдалгүй өөрийгөө дөвийлгөх тал дээр та алзахгүй. Од эрхэс бүхий л талаар таны хүсэл зорилгыг таашаан болгоох тул өөртөө итгэлтэй байж, гүнзгий амьсгаа аваад ажилдаа уухайлан ороорой.

АРСЛАН:

Харилцааны тал дээр бэрхшээл учирна. Ааш муутай, ярдаг байдлаар ойр дотны хүмүүсээ гомдоож болзошгүй тул сэрэмжлээрэй. Цаг хугацаа, эрч хүчээ дэмий зүйлд үрэх хэрэггүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцох гэж зүтгэх хэрэггүй, боломж гарвал зайдуухан байхыг хичээгээрэй. Багахан амралт авч, эрч хүчээ нөөцлөх цаг зав гарна. Хэн нэгний сэтгэл гутрал, тааламжгүй байдалд автах хэрэггүй.

Айсуй нэг сарын хугацааг бүхэлд нь авч үзвэл таны хувьд бясалгалын үе байх болно. Хэн, юу, хэзээ, хаана, яагаад зэргийг тунгаахад та ихэнх цагийг зарцуулах бололтой. Эцэст нь таны энэ сониуч ч гэмээр зан байдал таатай үр дүнд хөтлөх болно.

ОХИН:

Хувийн амбиц, хүсэл зорилго чинь зөрүүд зан, тэвчээргүй байдлаас чинь болж биелэхгүй нь бололтой. Эхний удаад бүтэлгүйтсэн бол дэмий бухимдахын оронд дараагийн удаад алдаагаа залруулж, бүгдийг эхнээс нь дахин тооцоолох боломж олдсонд талархах хэрэгтэй. Ганц бие охиныхны хувьд нэлээд хартай, харамч нэгэнтэй учирч магадгүй. Тийм этгээдтэй дотно харилцаа үүсгэхээс татгалз. Үүрдийн биш зуурдын харилцаа байх нь гарцаагүй. Өөртөө цаг зав гаргаж, сэтгэлээ сэргээгээрэй.

Урилга, цайллага, ажил хэргийн уулзалт гээд нэг дор олныг амжуулах шаардлага тулгарна. Зарим үед бухимдаж, уурламаар санагдавч эцсийн дүндээ цоо шинэ боломжийг нээж өгч байгааг та ойлгох болно. Аливаа асуудалд уян хатан хандахыг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР:

Хэрэв та гэр бүл дэх үл ойлголцол, үзэл бодлын зөрчлийг зөөлрүүлж, арилгаж чадна гэж хичээвэл бүгд санаснаар чинь бүтэх болно. Учир нь таны бусдыг ойлгох, бусдад өөрийгөө ойлгуулах чадвар өндөр байх юм. Ингэснээр та хэн нэгний зөрүүд занг ч дийлж чадна. Сарын сүүлээр онцгой баяртай үйл явдал тохионо. Хэн нэгнээс нүд гялбам тансаг бэлэг авч магадгүй, эсвэл амьдралд тань өөрчлөлт авчрах онцгой нэгэнтэй учрах бололтой.

Өөрийнхөө бие даасан, амар амгалан байдлыг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн болоод сэтгэл зүйн хувьд та хэр хамгаалагдсан бэ гэдгээ бодож үзээрэй. Хэнийг ч гомдоолгүй, бүгдэд эрх тэгш хандсаар ирсэн та өөрийнхөө орхигдуулсан эсэхээ бодоорой. Энэ гэр бүл болоод хувийн харилцаанд ч хамаатай.

ХИЛЭНЦ:

Аливаа шийдвэр гаргахдаа өөрөө бэлэн болох хүртлээ хэн нэгнийг оролцуулах хэрэггүй. Элдэв гэрээ хэлцэл гарын үсэг зурж, баталгаажуулахдаа няхуур хянамгай байж, хуудас бүрийг нарийвчлан уншихыг зөвлөе. Сарын эхний өдрүүдэд хэт мэдрэг байх тул өндөгний хальсан дээгүүр алхаж байгаа мэт санагдах үе ч гарч болзошгүй. Энэ нөхцөлд уян хатан байж, асуудалд наанатай цаанатай хандаарай.

Эргэн тойрныхоо таагүй хүмүүсээс зайгаа барьж, өөрийгөө хамгаалахаа мартаж болохгүй. Тушаал дэвшиж магадгүй. Сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд эрүүл саруул байхын тулд хоолны зуршил, өдөр тутмын дадал, дасгал хөдөлгөөнөө анхаарахад гэмгүй.

НУМ:

Таны урлагийн мэдрэмж, шинэ соргог зүйл санаачлах чадвар гайхалтай өндөр байна. Хүсэл сонирхол, ирээдүйн карьерт чинь эергээр нөлөөлөх шинэ санаа бодож олно. Зарим нэг ялихгүй саад бэрхшээл тулгарах хэдий ч таны урам зоригийг мохоож чадахгүй. Мөнгөтэй холбоотой нааштай мэдээ дуулна. Их хэмжээний мөнгө орж ирж ч мэднэ.

Шантрах, бууж өгөх, хууран мэхлэлт гээд таагүй үйл явдлууд ч таныг тойрохгүй бололтой. Ямар нэг гадаад зүйлсээс сэтгэл санааны байдал шууд хамааралтай мэт санагдаж, өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй. Сарын сүүлээр таныг урагш түлхэх, хүсэл тэмүүллийг тань өдөөх онцгой үйл явдал тохионо.

МАТАР:

Таны гадаад байдал, бусдыг татах чадвар өндөр байх тул асуудлыг амар хялбар шийдэж чадна. Харилцааны тал дээр ч өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулж, алдаагаа залруулахад таатай үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Ялангуяа шинэ ажилд орох, тушаал дэвшихээр зэхэж байгаа бол энэ сард бүгдийг амжуулаарай. Ямартай ч та ажлын ярилцлагадаа онцсайн дүн авах болно. Хувийн чанартай зарим нэг асуудал гарч болзошгүй.

Таны арайхийн мацаж, авирч гарсан уулын оргил дээр та зөвхөн ганцаараа оршихгүй гэдгийг санаарай. Таны хань нөхөр, хамтрагч, анд найзууд чинь тантай үргэлж цуг байх болно. Бусдыг өөрөөсөө түлхэх хэрэггүй.

ХУМХ:

Од эрхсийн нөлөөгөөр таны амьдралд ямар нэг онцгой, гэнэтийн зүйл тохиох бололтой. Ганц бие хилэнцийнхэн эртний танил, багын найз гээд урьд өмнө таньдаг байсан нэгэнтэй дотно харилцаа тогтоож магадгүй. Спорт, биеийн тамирын дасгалаар хичээллэж, идэвхтэй байхыг хичээгээрэй. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах хэрэггүй.

Ямар байдлаар таны оролцоо орсон, эсвэл хөрөнгө оруулсан зүйлс тань үр өгөөжөө өгөх болно. Хэрэв та ур чадвар, авьяасаараа бусдад танигдахын төлөө хүсэж, тэмүүлж, хөдөлмөрлөж ирсэн бол энэ цаг хугацааг бүү алдаарай. Том зорилгодоо хүрэхэд хэдхэн алхмын наана иржээ. Амьдралынхаа гол дүр нь болох завшааныг алдалгүй, өөрт байгаа бүхнээ дайчлан хичээгээрэй. Санхүүгийн тал дээр хянамгай байж, эрүүл мэнддээ анхаар.

ЗАГАС:

Нөхцөл байдлыг аль өнцгөөс харахаас тань үл шалтгаалж хэн нэгэн тантай амин чухал нууцаа хуваалцах бололтой. Энэ тохиолдолд та өөрийгөө эергээр мэдэрч, сэтгэл санаа чинь дээрдэх болно. Ялихгүй зүйлээс бухимдаж, гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэх бололтой. Ирэх ёстой зочид чинь саатаж, зохион байгуулах гэж байсан уулзалт чинь цуцлагдаж магадгүй. Аливаа саад бэрхшээлээс зугтах хэрэггүй, харин яаж хялбархан давах гарцыг олж хайгаарай. 

Эрэл хайгуул хийхээ хэзээ ч бүү орхи. Өөдрөг үзэл, эр зоригт тулгуурлаад сонирхолтой, солиотой ч гэмээр амьдралаас татгалзах хэрэггүй. Энэ л таныг хөглөх болно.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (28)
  • Retweet (10)
  • 10-30 16:13
    Retweet (8)
  • 10-30 16:18
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 10-30 17:01
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 10-30 17:30
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:21
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 16:11
    Retweet (2)
  • 10-30 17:38
    Retweet (1)