Өдрийн зурхай 2018.V.29
ХОНЬ:
Шулуухан бай. Товч, тодорхой харилцан яриа хамгийн үр дүнтэй байдаг юм шүү.
ҮХЭР:
Сэтгэл хөдлөлдөө хэт автаж, нөхцөл байдлыг дүвийлгэх хэрэггүй. Өнөөдрийн хувьд та шаардлагагүй үнэлэлт, дүгнэлт өгч өөрийгөө зовоохын оронд бодит байдалдаа зохицож ажилла.
ИХЭР:
Бусадтай харилцахдаа, тэр тусмаа ажлын чухал хэлэлцээрийн үед оюуны бяд, сэргэлэн чанар хоёроо ашигла. Эрдэм мэдлэгтэй, дээр нь бусдыг “энтертайн” хийж чаддаг хүнд л хүмүүс татагддаг юм шүү.
МЭЛХИЙ:
“Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг яг ч муу үг биш юм шүү. Өөрийнхөө давуу талыг, сурч мэдсэн зүйлсээ ил гаргахаас бүү ич, бүү цааргал.
АРСЛАН:
Бусдаас тусламж гуйна гэдэг ичгэвтэр хэрэг огтхон ч биш. Бас та сул дорой болохоороо бусдаас дэм хүсч буй хэрэг бүр ч биш. Найз нөхөд чинь үргэлж танд туслахад бэлэн байх болно.
ОХИН:
Нэр төрөө хамгаал. Бусадтай харилцахдаа, ярилцахдаа сэрэмжтэй байж, нэр сүрээ бод. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг дээ.
ЖИНЛҮҮР:
Танд өнөөдөр эргэцүүлж бодох, тунгаах зүйлс маш олон байна. Бас таныг тойрон мянган асуулт эргэлдэх бололтой.
ХИЛЭНЦ:
Таны дотор оршин байдаг эрсдэлээс үл эмээгч нэгэн өнөөдөр сэрэх болно. Түүнд нэг удаа итгээд үз, таныг лав хөөдөхгүй.
НУМ:
Найз нөхдийн хүрээлэлд өөрийнхөө байр суурийг баталгаажуул. Тэд үргэлж таныг хайрладаг, тэдэнд ч сэтгэл зүрхээ харамгүй зориулаарай.
МАТАР:
Найз гэдэг мэдээж амьдралын чухал салшгүй хэсэг. Гэхдээ гэр бүл нэн тэргүүнд байх ёстойг санаарай.
ХУМХ:
Маргаан, зөрчилдөөн үргэлж муу үр дүн дагуулдаггүй. Заримдаа сайн зүйлийн эхлэл, шинэ романсын түүчээ ч болж мэднэ.
ЗАГАС:
Өнөөдөр таны хувьд “автомат жолоодлого”-ын горим дээр тавьсан мэт л байх болно. Танаас нэг их хүчин чармайлт, эрч хүч гаралгүйгээр ажил төрөл чинь бүтэх болно.