Өдрийн зурхай 2018.V.28
ХОНЬ:
Сэтгэл гижигдсэн, “уруу татсан” зүйлс өнөөдөр таныг тойрон эргэлдэнэ. Та ч аль нэгэнд нь ороогдож л таарах нь.
ҮХЭР:
Эргэлзээ ихтэй өдөр. Зарим нэг төлөвлөсөн ажил бүтэлгүйтэж, эсвэл цаг алдаж, хойшилж мэднэ.
ИХЭР:
Тантай ойр дотно харилцаа тогтоохоор хэн нэгэн хүн шаргуу “хөдөлж” эхэлжээ. Та ч бас харилцаагаа арай нухацтай байдлаар авч үзэхэд гэмгүй биз.
МЭЛХИЙ:
Амьдралд тодорхой бус олон бэрхшээл тулгарсан энэ үед гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг хэвээр авч үлдэх нь хамгийн чухал.
АРСЛАН:
Хэн нэгний эрхэнд автсан мэт мэдрэмж төрнө. Гэхдээ ийм нөхцөл байдлаас та өөрийгөө “олох” болно.
ОХИН:
Үргэлж анхаарлын төвд байна гэж юу байх вэ. Олны хэл ам, ам дамжсан яриа танд түвэг учруулж мэднэ. Тиймээс аль болох олон нийтийн арга хэмжээнээс зайдуухан байхыг хичээгээрэй.
ЖИНЛҮҮР:
Бусад хүмүүс танаас илүү туршлагатай байж болно, гэхдээ тэд танаас илүү мэдлэгтэй гэсэн үг биш. Өөртөө итгэлтэй байж, асуудлаа өөрөө шийд.
ХИЛЭНЦ:
Өнөөдрийн төлөвлөсөн ажлаа амжилттай биелүүлэхэд танд өчүүхэн жаахан тусламж л хэрэг болно. Тэр нь нэг бол таны гадаад төрх, эсвэл найзын дэм байх бололтой.
НУМ:
Өгөөмөр, энэрэнгүй бай. Ялангуяа бусдыг шүүмжлэхийн өмнө тэдний сэтгэлийг ойлгох гэж хичээ. Өгөөмөр зангаа тийм л үед гарга.
МАТАР:
Өнөөдөр бүх зүйл өөдрөг, бүрэн бүтэн, сайхан байх болно. Та аливаа бэрхшээлийг ч гэгээлгээр харж, санаснаа гүйцэлдүүлж чадна.
ХУМХ:
Зөвхөн өөрийгөө хайрлан, энхрийлдэг тэр нэгэн хүн өнөөдөр өөрөө өөрийнхөө булшийг ухах бололтой. Түүнд туслах гэж хичээгээд хэрэггүй. Юу сайхан, дур сайхан.
ЗАГАС:
Өнөөдөр та бусдын анхаарлын төвд байх болно. Хүн болгон тантай ярилцах гэж, зөвлөлдөх гэж оролдох болно. Танд ч мэдээж таалагдах нь гарцаагүй.