Өдрийн зурхай 2018.V.22
ХОНЬ:
Амьдралаас хүсдэг бүхэн гарт чинь зүгээр л хүрээд ирнэ гэж байхгүй. Мөрөөдлийнхөө төлөө тэмц.
ҮХЭР:
Хайр татам, онцгой нэгэн таны анхаарлыг татах болно. Та хоёр ижил хүсэл зорилготой байгаа нь сайн хэрэг.
ИХЭР:
Амьдралын шинэ өнгө будаг, шинэ дуу авиаг эрэлхийл. Хөгжилдөж, зугаац. Танд ийм л зүйл үгүйлэгдэж байна.
МЭЛХИЙ:
Өнөөдөр та сайн энергитэй сайн хүмүүсээр хүрээлэгдэх болно. Тэр хэрээр ажил төрөл ч бүтэмжтэй, сэтгэл санаа ч сайхан байх болно.
АРСЛАН:
Хэн нэгэнд тулгарсан зовлон бэрхшээлийн төлөө тэгтэл их санааширч, сэтгэлээ зовоох хэрэггүй. Таны сэтгэл санааг үймүүлэхээс хэтрэхгүй шүү дээ.
ОХИН:
Ямар нэг “том” бөгөөд “цочир” мэдээ таныг зогсоох хүртэл та өндөр хананы ирмэгээр алхсаар л байх болно. Хааяа ч болов эрсдэлийг тооцоолж байгаарай.
ЖИНЛҮҮР:
Амьдралд тохиох өчүүхэн ч болов аз жаргалыг талархан хүлээж авдаг та туйлын азтай хүн шүү. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй, таныг аз жаргалтай болгох жижиг сажиг үйл явдлууд зөндөө тохионо.
ХИЛЭНЦ:
Өөрөө өөртөө адал явдал бий болго. Амьдрал чинь нэгэн хэвийн байдалд орох нь.
НУМ:
Найз нөхдөөсөө тусламж хүс. Аливааг өөдрөгөөр харах нь магадгүй таны хамгийн том бэрхшээл болсон бололтой. Амьдралд хайртай бай.
МАТАР:
Өнөөдөр таны хувьд хөгжимтэй нөхөрлөх өдөр. Таны сонсох мэдрэхүй дээд цэгтээ хүрсэн гэж болно. Тиймээс сайхан хөгжим таны сэтгэлийг засч, өнөөдрийг чинь тодорхойлох болно.
ХУМХ:
Бусдын аянд тааруулж ажлаа төлөвлөдгөө яг одооноос зогсоо. Нэн тэргүүнд та өөрийгөө тавьж сурах хэрэгтэй.
ЗАГАС:
Найзууд тань танд хайртай. Найз нөхдийн хүрээлэл дунд өөрийнхөө байр суурьт эргэлзэх хэрэггүй.