Өдрийн зурхай 2018.V.21
ХОНЬ:
Тулгамдсан асуудлаас зугтаах бус, харин оюун бодлоо цэгцэлж, сэтгэл санаагаа засах өдөр.
ҮХЭР:
Найзууд чинь таны өөрөө өөртөө өгсөн бэлэг. Тэд таны хувьд ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулаарай.
ИХЭР:
Таны таагүй байдал хайртай хүмүүсийн чинь сэтгэлийг түгшээх болно. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай.
МЭЛХИЙ:
Өөртөө хэт их хариуцлага хүлээлгэж, дарамт үүсгэх хэрэггүй. Юу ч хийж байсан хамаагүй өөртөө заавал цаг зав гарга.
АРСЛАН:
Аливаа асуудалд хэт их сэтгэл хөдлөлөөр хандах нь алсдаа таныг л зовоох болно. Зарим зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сур.
ОХИН:
Өөрчлөлт таныг хүлээж байна. Аль эрт мартагдсан эртний танилтайгаа уулзсанаар бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ.
ЖИНЛҮҮР:
Ямар нэг “галзуу” зүйл тохиолдоно. Танд мэдээж таалагдана.
ХИЛЭНЦ:
Таны зүүд үргэлж сонирхолтой, содон байдаг биз. Гэхдээ одоо зүүднээсээ сэрээд бодит амьдрал хөл тавих цаг нь болжээ.
НУМ:
Эрх чөлөөт өдөр. Танилын хүрээгээ тэлж, өөртөө аз жаргал бэлэглэсэн сайхан өдөр байх болно.
МАТАР:
Таны бусадтай харилцах чадвар маш өндөр байх болно. Давуу талаа ашиглаж, гэрээ хэлцэл амжуулахыг бодоорой.
ХУМХ:
Магадгүй өнөөдөр та зорилгоосоо жаахан хазайх байх. Гэхдээ амьдралын өөр амтыг мэдэрнэ гэдэг зугаатай биш гэж үү.
ЗАГАС:
Өөрийгөө хайрлах өдөр. Дуртай зүйлсээ хийж, өөрийгөө эрхлүүл. Амьдралын шалдар булдар асуудлыг түр ч болов мартаад өөртөө анхаарал тавь.