Эзэгтэй Ч.Сэлэнгийн гал тогооны “нууц”
2018 оны 5 сарын 17

Хүн юу иднэ түүн шигээ харагддаг гэдэг. Гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтэхийн нууц нь эрүүл хооллолт байж болох юм. “Экспресс ярилцлага” жүжигчин Ч.Сэлэнгээс хооллох соёлыг нь сонирхлоо. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын бэр, найруулагч Б.Чингүүний гэргий хэрхэн хооллодог нууц энэ байна. 


-Та өглөөний цайндаа юу хэрэглэдэг вэ. Өглөө бүр гарахаасаа өмнө цайгаа ууж амждаг уу?
-Хэчнээн завгүй байсан ч өглөөний цайгаа заавал уудаг. Нөхөр, хоёр хүүхдэдээ мөн өглөөний цайг нь бэлтгэж өгнө. Хамгийн түрүүнд сүү ууж заншсан. Мөн өндөг, тараг түлхүү хэрэглэнэ. Хар  талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх зэргийг сонгож, хөнгөн цайлдаг.

-Ямар хүнсний бүтээгдэхүүнд ихэнх мөнгөө зарцуулдаг вэ?
-Хүүхдүүдийнхээ эрүүл хоол хүнсний хэрэглээнд анхаардаг. Үхэр болон загасны мах, бяслаг, бууцай ногоо, амтат чинжүү, цэцэгт байцаа, улаан лооль, шар буурцагны сүү зэргийг амин дэмтэй учраас өдөр тутамдаа худалдаж авдаг. 

-Жин барихын тулд хэрэглэдэг нууц жор бий юу?
-Би ямар нэгэн дэглэм барьдаггүй. Яг үнэндээ дасгал хийх ч зав гардаггүй /инээв/. Хооллолтдоо анхаарчихдаг учраас жингийн хувьд бараг хэлбэлздэггүй гэж болно. Өглөө болон өдөрт хөнгөн хооллоод, орой шейк хийж уух дуртай. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөний шейкэнд дуртай. 

-Шейк хийх аргаасаа хуваалцаж болох уу?
-Бололгүй яахав. Бөөрөлзгөний шейк хийх аргаасаа хэлье. Бөөрөлзгөнөө сайтар угаасны дараа хөлдөөгчинд хийж, хөлдөөнө. Холигч машинд хөлдсөн жимсээ зайрмаг, сүү, мөсний хамт хийж, сайн хутгана. Ингээд л болоо. Амархан байгаа биз.

-Гэртээ ихэвчлэн ямар хоол хийдэг вэ?
-Манай гэр бүлийнхэн шөлтэй хоолонд дуртай. Шөлийг төрөл төрлөөр нь хийж сурч байна, сүүлийн үед.

-Жишээлбэл, таны хийсэн ямар шөлийг гэрийнхэн чинь амтархан иддэг вэ?
-Загасны шөл. Чингүүн ялангуяа илүү дуртай. Загасны мах, төмс, сонгино, шар лууван, давс, ургамлын тос гээд шөлөө амт оруулах ямар ч ногоо сонгож болно. Хийхэд амархан бас амттай.

-Хүүхдүүддээ өдөр тутамдаа ямар хоол хийж өгч байна?
-Есүгэн, Есүдэй хоёр загасны шөл, мөөгтэй тахианы шөлөнд илүү дуртай. Өдөр тутамдаа ногооны зутан шөлийг дуртайяа иддэг. 


Т.БАТЦЭНГЭЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 23:25
    Retweet (252)
  • Retweet (22)
  • Retweet (11)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 02-24 00:35
    Retweet (3)
  • 02-24 00:20
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-24 00:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-24 01:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:59
    Retweet (0)
  • 02-24 00:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:49
    Retweet (0)
  • 02-24 00:47
    Retweet (0)