Номын баяр хийлгэхгүй гэж муйхарлаж буй ХХААХҮЯ-ыг зогсоож өгнө үү!
2018 оны 5 сарын 16

Сүхбаатарын талбайд жил бүр зохион байгуулж ирсэн Номын баярын товлогдсон өдрөөр ХХААХҮЯ-ныхан мөн талбайд ажил танилцуулах өдөр хийхээр "барьцсан" нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Очиж очиж ном соёлын өдөртэй ноцолдсон яамныханд болон Засгийн газарт хандан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг гэхэд өнөөдөр ИЛ ЗАХИДАЛ илгээжээ. Захидлыг сонирхуулъя. Үүссэн асуудлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах болно.

Эрхэм хүндэт ЗГХЭГ-ын дарга, ноён Г.Занданшатар танаа

Ил захидал

Энэ Засгийн газрын халуун тогоог баригч, Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Танд хандах нь илүү зүй зохистой санагдаж эмнэлгээс энэхүү захиаг илгээж байгааг хүлээн авна уу?!
Эрхэм сайдтан эрхбиш ойлгоно биз ээ.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас "Үндэсний номын баяр", олон улсын “Ulaanbaatar Book fair” номын баярыг зохион байгуулдаг юм. Энэ баяр ном сонирхогчид, уншигчид, хэвлэн нийтлэгчид, зохиолч уншигчдын хүсэн хүлээдэг баяр болон төлөвшөөд олон оныг үдэж байна.  Улстөрчид хөл тавьдаггүй байж болно уншигчдын хувьд хавсарга тавьж байсан ч цасан хаялж байсан ч энэ нь БАЯР байдаг юм. Энэ удаа энэхүү баярыг зохион байгуулагчдад саад тотгор учирлаа. 24 дэх удаагаа номын баяраа хийхээр зараа түгээж, зохион байгуулалтын ажлуудаа эхлээд өмнө тогтсон дэг соёлын дагуу ажил явж байтал ХХААХҮЯ-ны хан хүчээр бусниулж, товлосон өдрийг булаан авч байна. 

"Үндэсний номын баяр"-ыг зохион байгуулагчид энэ сарын 25, 26-нд ээлжит баяраа Д.Сүхбаатарын талбайд хийхээр хуваарьт тусгуулан, өнгөрсөн намраас хойш бэлтгэсэн юм. Гэтэл энэ өдрүүдийг ХХААХҮЯ хүчээр яамны ажил танилцуулах өдөр гээчийг болгуулан булааж авч, ном соёлын ертөнцийнхний дунд урьд өмнө болж байгаагүй гайхширал бухимдал үүсгээд байна. Уг нь ХХААХҮЯ ажил танилцуулах үйл ажиллагааг 5 дугаар сарын гурав дахь долоо хоногт явуулах Засгийн газрын тогтоолтой юм байна. Энэхүү товлосон өдрүүд нь ч 25, 26-ны өдөр биш байх юм.

Төрийн яам ингэж Номын баяраа хийхээр дүрэм журмын дагуу захиалсан өдрүүдийг маань эзэрхийлэн дээрэмдэж, ном соёлын ертөнцийнхнийг доромжлон басамжилж байгааг таслан зогсоож өгөхийг танаас хүсч байна. Энэ л өдрүүдээр зохиолчид, ном хэвлэн нийтлэгчид уншигчидтай уулзаж, санаа оноогоо хуваалцаж, хоорондоо ном бүтээлээ солилцож, хот хөдөө хол ойроос зорин ирдэг уншигчиддаа зориулж шинэ бүтээлүүдээ олон хувиар хэвлүүлэн баярын өдрүүдийг тэсэн яадан хүлээдэг юм. Миний бие ч тэдний нэг билээ. 

Нэмж хэлэхэд, энэ баяр бидний хувьд идеа түүдэг, солилцдог асар гоё сэрэл мэдрэмжийн баяр юм. Бас бараа бараагаа харж магнайгаа тэнийлгэдэг сэтгэлийн баяр байдаг юм. Ноднин Долгорын Нямаа гуай маань номоо дэлгээд сууж л байсан одоо алга. Хэн нь буцаж хэд нь торойгоод үлддэг нь та нарт сонин биш байж болно. Бидэнд бол үгүй. Иймээс Номын баяр хийлгэхгүй гэж муйхарлаж буй ХХААХҮЯ-ыг зогсоож өгнө хэмээн танд би ихэд найдан, бас ихэд бухимдан тэрлэж буй энэхүү захиагаа илгээж байна.

"Үндэсний номын баяр", Олон улсын “Ulaanbaatar Book fair” номын баяр зохион байгуулагчид болон зохиолч, зохиогч, хэвлэн нийтлэгчид биднийг ийм ичгүүртэй байдлаараа битгий ичээгээч хэмээн гуйя. Дашрамд энэ мундаг яамны чинь сайд Францыг зорих гэж байгаа юм билээ. Тэрхүү Дэлхийн соёлын голомтод энд эх орондоо ийм юм хийчихээд хөл тавьж ёстой жинхэнээсээ хөшөө чулуунд мөнхөрмөөр хөгийн байдалд орох вий дээ. Эрхбиш та энэ тэнэглэлийг зогсоож биднийг баярлуулна гэж ихэд найдлаа. Танд амжилт хүсье.

Сэтгүүлч , Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэг

2018 оны 5 дугаар сарын 16

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)