$250-оор GUCCI-гээс юу авч болох вэ?
2018 оны 5 сарын 16

GUCCI гэсэн тавхан үсэгтэй үгийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Олны танил эрхмүүд, бизнес хүрээллийн баячуудын үүрдэг загварлаг гоё цүнхнүүд, эсвэл яг одоо тренд болж буй Gucci пүүз, хээнцэн чамин туфль санаанд чинь бууж байна уу? Гэвч Gucci-гийн бүтээсэн гутал, цүнх, хувцасны үнэ дөрвөн оронтой тоон дотор эргэлдэнэ. Тэгээд мэдээж доллараар.

Харин та high-fashion сонирхдог, хааяахан нэг үнэтэй брэндийн гоёмсог эд худалдан авч, өөрийгөө шагнахыг хүсдэг бол нааш нь анхаарлаа хандуулаарай. $250-т багтааж Gucci-гээс юу авч болохыг хамтдаа сонирхъё.

Тухайлбал, 100% тансаг торгоор урласан Gucci-гийн хэвлэмэл хээтэй алчуур авч болно. Элдэв бичиг, тамгагүй цав цагаан футболк өмсөөд, торгон алчуураа хүзүүгээрээ хайш яйш ороогоод л та фэшниста болж чадна. Эсвэл дуртай цүнхнийхээ оосроос хайнгадуухан уяад л цоо шинэ мэдрэмж авах болно.


 

Gucci торгон алчуур. Үнэ: 185$


 

Gucci резинэн материалтай iPhone гар утасны гэр. Үнэ: 190$


 

Gucci арьсаар урласан картны гэр. Үнэ: 250$


 

 

Gucci оймс. Үнэ: 95$


 

Gucci мөнгөн ээмэг. Үнэ: 245$


 

Gucci чимэглэл наалт. Үнэ: 230$


 

Gucci түлхүүрийн оосор. Үнэ: 250$


 

Gucci түлхүүрийн оосор. Үнэ: 200$


 

Gucci мөнгөн кулон. Үнэ: 130$


 

Gucci мөнгөн бөгж. Үнэ: 235$


 

Gucci торгон алчуур. Үнэ: 195$


 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 05-14 01:11
    Retweet (7)
  • 02-25 14:18
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • 05-24 02:43
    Retweet (6)
  • 05-21 14:24
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-25 00:17
    Retweet (3)
  • 06-23 01:58
    Retweet (3)
  • 05-03 01:45
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 05-21 14:03
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)