ЗУРХАЙ: Үхрийнхэн цаг зав дэмий үрсэн уулзалтаас татгалз
2018 оны 5 сарын 16

Өдрийн зурхай 2018.V.16

ХОНЬ:

Хожмын амьдралд хэрэгтэй зөв, чухал шийдвэр гаргахын тулд өнөөдрийн яльгүй жижиг асуудалд ч нухацтай хандаарай.

ҮХЭР:

Шаардлагагүй, цаг зав дэмий үрсэн уулзалтаас татгалз. Түүнтэй, түүнгүй та алзахгүй.

ИХЭР:

Ээдрээтэй нөхцөл байдал үүснэ. Таны эргэн тойрон дахь хэн нэгэн явуургүй зальжин аргаар таныг эвгүй байдалд оруулж мэднэ.

МЭЛХИЙ:

Ар гэр, зугаа цэнгэлээ зохицуулж, тэнцвэржүүл. Найз нөхөд амьдралд ямар байр суурь эзлэх ёстой талаар нэг бодож үзээрэй.

АРСЛАН:

Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэг шат ахиулсанд баяр хүргэе. Өнөөдөр танд хэн ч халдаж чадахгүй гэдгийг амлая.

ОХИН:

Бүхий л асуудлыг мөнгөөр шийдэж чадахгүй. Толгойгоо ажиллуулж, шаргуу хөдөлмөрлөх зүйлс бас бий гэдгийг санаарай.

ЖИНЛҮҮР:

Хүн бүрт баяр хөөр хэрэгтэй. Таныг зугаатай, хөгжилтэй, стресс тайлам сонирхолтой зүйлс нэгдэхийг уриалдаг найзуудынхаа саналаас бүү татгалзаарай.

ХИЛЭНЦ:

Ирээдүйдээ хэт их анхаарч, шаналах нь таныг одоогийн нөхцөл байдлаа дутуу үнэлэхэд хүргэж мэднэ.

НУМ:

Мөнгө хуримтлуулах хамгийн тохиромжтой үе. Дуслыг хураавал далай гэж...

МАТАР:

Чухал ажил хэрэг төлөвлөсөн бол түр азна. Өнөөдөр таны хувьд удирдлагаа атгаад, буйдан дээрээ хэвтэж баймаар өдөр.

ХУМХ:

Аз сорьсон, авьяас шаардсан ажлын үр дүнг үзнэ. Урам зоригтой сайхан өдөр таныг хүлээж байна.

ЗАГАС:

Сэтгэл санаа тогтворгүй, гэгэлзсэн өдөр. Сэтгэлийн үгээ сонс, таныг үргэлж зөв замд чиглүүлэх болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (49)
  • Retweet (45)
  • Retweet (15)
  • 09-23 22:19
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 09-23 21:49
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 09-23 22:29
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-23 22:08
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-23 21:58
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-23 22:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)