ЗУРХАЙ: Матрынхан үзэл бодолдоо үнэнч байх өдөр
2018 оны 5 сарын 15

Өдрийн зурхай 2018.V.15

ХОНЬ:

Таны хүрээлэл дунд ямар нэг маргаан үүсвэл та шударга, шулуухан байгаарай. Өөрт ямар мэдрэмж төрж, ямар санагдаж байгаагаа санаа зоволгүйгээр хэлээрэй.

ҮХЭР:

Ажлын карьераа хэзээ ч хувийн амьдралаасаа дээгүүрт тавих хэрэггүй. Хэзээ нэг өдөр та шангаа хүртэх болно.

ИХЭР:

Зөрүүд, дураараа хүмүүстэй хаа сайгүй л таардаг. Тэднийг дийлэх гэж муйхарлах шаардлага байхгүй. Тэгээд ч энэ таны арга барил биш гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа.

МЭЛХИЙ:

Өнөөдөр та өөрөө ч анзааралгүйгээр хэн нэгний амьдралд маш том, эерэг нөлөө үзүүлэх болно.

АРСЛАН:

Таны дотор оршин байдаг уужим саруул ухаантай нэгэн өнөөдөр маш хүчирхэг хаалгыг нээх болно. Энэ нь таны амьдралд томоохон өөрчлөлт дагуулах ажээ.

ОХИН:

Таагүй харилцаатай хэн нэгэнтэй учир зүйгээ ололцох хэрэг гарвал нүүр нүүрээ харалцаж байгаад шулуухан ярилцахыг эрмэлзээрэй.

ЖИНЛҮҮР:

Өнөөдөр та өөрийгөө сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэж мэдэх нөхцөл байдлаас аль болох хол байхыг хичээгээрэй.

ХИЛЭНЦ:

Бусадтай маргаж, мэтгэлцээд хэрэггүй. Өнөөдөр таны санаа бодол, үг хэл чинь бусдын үзэл бодлыг өөрчлөх хэмжээний хүчтэй биш байна.

НУМ:

Эрх чөлөөтэй, бие даасан хувь хүн гэдгээ мэдэрсэн сайхан өдөр. Таны өөртөө итгэх итгэл урьд урьдынхаас илүү хүчтэй байх болно.

МАТАР:

Хувьдаа баримталдаг зарчимдаа тууштай байх өдөр. Өнөөдөр хаа сайгүй таагүй зүйлстэй, тааламжгүй хүмүүстэй таарч мэднэ. Үзэл бодолдоо үнэнч байгаарай.

ХУМХ:

Таны анхаарал халамж тавьдаг хэн нэгэн харамсалтай нь таны урмыг хугалж мэднэ. Хүлээцтэй байгаарай.

ЗАГАС:

Бүх зүйлийг “автомат горим” дээр тавина гэдэг тун эрсдэлтэй алхам шүү. Амьдралдаа хариуцлагатай байж, өөрөөс шалтгаалах зүйлсээ амжуулах гэж жаахан ч болов хичээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (84)
  • Retweet (57)
  • Retweet (55)
  • Retweet (36)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • Retweet (19)
  • 12-12 11:05
    Retweet (17)
  • Retweet (17)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • 12-12 11:46
    Retweet (4)
  • 12-12 10:15
    Retweet (2)
  • 12-12 10:18
    Retweet (2)
  • 12-12 11:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)