Амай шоу ертөнцийг доргионо
2018 оны 5 сарын 11

Ж.Золбаяр буюу Амайг “Монгол бадарчин” гэдгээр нь хүмүүс илүүтэй таних биз ээ. Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан Амайгийн аяллын нийт зардал 400 сая төгрөг болсон тухай ярилцлагадаа дурьдсан байдаг.

Нэг хэсэг бие нь тавгүйрхэж, багагүй хугацаанд эмчилгээ хийлгэсэн Амай сүүлийн үед өөрийгөө хурцалж, завгүй байлгахад ихэд анхаарал тавьж байгаа нь маш зөв хандлага гэж магтмаар байна. 

Хамгийн сүүлд гэхэд тэр “Цаг хугацаагаар” дэлхийн аялагч клубын аялагч нарт зориулан лекц уншсан нь олноос өндөр үнэлгээ авсан юм. 

Тэгвэл одоо Амай удахгүй маш сонирхолтой шоу зохион байгуулахаар завгүй ажиллаж байгаа гэнэ. Энэ нь тавдугаар сарын 12-нд буюу бямба гаригт болох "Амай - Монгол бадарчин" нэртэй мультивишн шоу тоглолт байх бөгөөд нэгэн үед Монголын рок, поп урсгалд өөрийн хувь нэмрээ оруулж, DJ АМАЙ хэмээн шинэ өнгө төрх болж явсан түүний зохион байгуулах шоу залуусын анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ.

Т.БАТЦЭНГЭЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (45)
  • Retweet (24)
  • 07-22 20:26
    Retweet (2)
  • 07-22 20:22
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-22 20:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-22 19:37
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 20:35
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)