“ГОВЬ” дэлхийн нэртэй брэнд Celine-ийг “copy paste” хийжээ
2018 оны 5 сарын 11

Монголчууд бас хийж, бүтээж чаддаг гэдгийг дэлхийд харуулж яваа цөөн хэдэн компанийн нэг бол “ГОВЬ”. Монгол ямааны ноолуураар дэлхийг гоёно гээд зүтгэсэн “Говь” алхам алхмаар зорьсондоо хүрч яваа. Хэдхэн жилийн өмнө 100% ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болох том амбицаа тунхаглаж, тэр чинээгээрээ хөдөлмөрлөж, зүтгэж яваа нь илхэн харагддаг. Монголдоо бол угаас “даам”. Ноос, ноолууран бүтээгдэхүүн нь загвар хийц, чанараараа бусдыгаа хол хаяна.

Саяхан “Говь” компани хаврын шинэ коллекциудаа танилцуулсан. Ангела Меркель тэргүүтэй Германы улс төр, бизнес, шоубиз салбарын томчуудын гоёлыг урладаг дизайнер Анна фон Гризхаймыг урьж, онцгой загварын пальтонууд бүтээжээ. Харамсалтай нь, GOBI LIMITED хэмээн нэрлэж, цөөн тоогоор бүтээсэн пальтоны нэг загвар нь Францын Celine загварын ордны 2012 онд толилуулсан загвартай усны дусал мэт адилхан болсон нь гайхал төрүүлэв. Гярхай нэгний нүдээр өнгөний тон жаахан ялгагдана, бас захтай, захгүй гэдгээс өөр ялгаа ГОВЬ ба CELINE пальтонд алга.

Энэ загвараа тэд “ӨӨРИЙГӨӨ ШИНЭЭР БҮТЭЭХ АГШИН” хэмээн тодотгож, өнгөний өвөрмөц шийдэлд дурладаг хэрэглэгчдэдээ зориулсан, “Урлагийн бүтээл тэр дундаа контемпорари, модерн арт нь хүний оюун ухаанд бодрол болон олон талын эргэцүүллийг төрүүлдэг. Үүнтэй адил Говь брэнд пальтог зөвхөн нэг өнгөөр төсөөлөх бус олон талаас нь харах хүслийг төрүүлэхүйц GOBI LIMITED загварыг танд өргөн барьж байна” зэргээр чамин тодотгол зүүжээ.

Дэлгүүрийн лангуунд өлгөгдсөн хараа булаам энэ пальтоны шошго дээр 1,998,000 төгрөгийн үнэ бичээстэй. Тоо ширхгийн хувьд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн. Размер нь харин “чөлөөт” сонголттой. Угаас загвар нь crombie буюу тайлгүй, сул загвар.

Театрын тайзнаа, кино дэлгэцэнд үзэсгэлэн гоо төрхөө гайхуулж буй залуу жүжигчин М.Цэрэндолгор GOBI LIMITED загварынх нь нүүр царайгаар сонгогдсон. Зураг авалт бол тасархай. Жүжигчин бүсгүйн инээмсэглэл эрхгүй сэтгэл татна.

Энэ сайхан бүхний цаана даанч COPY ЗАГВАР байгаа гэхээр үнэлэмж навс унах шиг болов.

Францын алдарт LVMH Moët Hennessy Louis Vuitton группт харьяалагддаг тансаг зэрэглэлийн загварын ордон Celine хавар, намрын 2012/13 оны коллекцидоо энэхүү хүрмийг Color Block Coat нэртэйгээр толилуулж байсан юм. Тэр үед Celine-ий бүтээлч захирлаар ажиллаж байсан Фиби Филогийн сэтгэмжээр бүтсэн эд.

Харин одоо “Говь”-ийн толилуулснаар монгол бүсгүйчүүдийн wishlist-д орчихоод явж байна.


"ГОВЬ"-ийн загвар

'CELINE'-ийн загвар:

Б.СЭЦЭН

Эх сурвалж: ГРАНД сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)