Путин төрийн хүлээн авалт хийхээс татгалзжээ
2018 оны 5 сарын 8

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон Владимир Путин өчигдөр /2018.05.07/ Ерөнхийлөгчийн тангараг өргөв. Кремлийн ордны тансаг чамин танхимд болсон ёслолд 5000 гаруй зочид оролцжээ.

Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын хувиар Путин 18 жил Оросын төрийн эрхийг атгалцсан. Эх орондоо эзэн хаантай зүйрлэгдэх болсон Путин өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон төрийн тэргүүний сонгуульд сонгогчдын 76 хувийн санал авснаар дахин зургаан жил их гүрнээ удирдах эрхтэй болсон юм. Тэрбээр өдгөө 65 настай.

Ноён Путины дөрөв дэх удаагийн тангараг өргөх ёслол харьцангуй даруйхан болжээ. Өмнө нь тэрбээр Москва хотын төв гудамжаар тансаг лимузин хөлөглөж, машины цуваагаар хүрээлүүлэн Кремльд ирдэг байсан. Харин энэ удаа Кремль дэх албан өргөөнөөсөө гарч, Кремлийн хэрмийн дотуур хэсэгхэн газар машинтай явжээ. Тэгэхдээ урьдын адил үнэтэй, тансаг гаднын машин унасангүй. Харин дотооддоо үйлдвэрлэсэн Cortege нэртэй лимузин хөлөглөв. Бас тэр тангаргийн баярын дараа төрийн хүлээн авалт хийхээс татгалзжээ. Гэхдээ тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баяраар хийхээр төлөвлөсөн байна.

Тангаргийн ёслолд оролцсон хүндэт зочдын дунд өдгөө “Газпром”-ын салбар хариуцсан захирлаар ажиллаж буй Германы экс-канцлер Шрёдер, Путинтэй хамт мөр зэрэгцэн төрд зүтгэж яваа итгэлт нөхөр Дмитрий Медведев, Холливудын жүжигчин, Оросын иргэншилтэй Стивен Сегал монгол эхнэрийн хамт багтсан байв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 05-14 01:11
    Retweet (7)
  • 02-25 14:18
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • 05-24 02:43
    Retweet (6)
  • 05-21 14:24
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-25 00:17
    Retweet (3)
  • 06-23 01:58
    Retweet (3)
  • 05-03 01:45
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 05-21 14:03
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)