ЗУРХАЙ: Хумхынхан хяналтыг гартаа авахыг зөвлөе
2018 оны 5 сарын 8

Өдрийн зурхай 2018.V.08

 

ХОНЬ:

Сайхан өдөр. Гэхдээ та өдрийн төгсгөлд бүгдийг тунгаан бодож, эмхлэн цэгцлэх шаардлагатай болно.

ҮХЭР:

Хайрын дууч шувуухай таныг тойрон эргэлдэнэ. Хэн нэгнээс сайхан үг сонсох бололтой.

ИХЭР:

Таны уурыг барж, бухимдлыг төрүүлдэг нэгэн дахиад л танаар “оролдоно”. Та харин нас биед хүрсэн хүн шиг өөрийгөө цэгнээрэй.

МЭЛХИЙ:

Урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулах цаг нь болжээ. Ямар ч байсан заавал биеллээ олох болно.

АРСЛАН:

Төсөв, төсөв, төсөв... Зуны аялал зугаалгын төсвөө хараахан тооцолж амжаагүй бол одоо л хөдөлдөг цаг.

ОХИН:

Хүссэн бүхэн рүүгээ цуцахгүйгээр тэмүүл. Гарт чинь өөрөө хүрээд цаг тун ойр байна.

ЖИНЛҮҮР:

Толгой дотор чинь нэгэн дуу хоолой юу хийхийг чинь шивнэж байвал сайтар сонс. Таныг зөв зүгт замчилна.

ХИЛЭНЦ:

Хэн нэгэн танд нууцаа дэлгэвэл хадгалах гэж хичээ. Хэчнээн сайхан “ховны сэдэв” байсан ч хамаагүй.

НУМ:

Удирдах албан тушаалтан танаар ямар нэг уйтгартай зүйл хийхийг даалгах бололтой. Одоо яая гэх вэ, үүрэг даалгавар шүү дээ.

МАТАР:

Баримт цуглуулна гэдэг бас ч гэж сонирхолтой ажил шүү. Ялангуяа шинэхэн хосуудад их хамаатай.

ХУМХ:

Хяналтыг гартаа ав. Цаг үрсэн төлөвлөгөөгөө цуцал. Зүгээр л “үгүй” гэж хэлээд, татгалз.

ЗАГАС:

Найз нөхөд чинь танаас тусламж эрэн ирэх болно. Эсвэл ойр зуурын зөвлөгөө ч байж мэднэ. Гол нь та шударга хандах хэрэгтэй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)