Хар нөмрөгөө харчуулд гайхуулна аа
2018 оны 5 сарын 7

Сураг алдарсан Ц.Алдармаа сүүлийн хэдэн жилд өөрт тохиолдсон таагүй явдлуудаа мартахаар шийдсэн бололтой. Нэг хэсэг олны хөлөөс дайжиж, уран бүтээл зэргээс бүр холдоод байсан жүжигчин бүсгүй одоо очих арга хэмжээ, үдэшлэг, цэнгүүн ихтэй байх болжээ. Харин ч бүр хэсэг алга болсныхоо дараа тэр хэд хэдэн кинонд голлох дүр бүтээн, эргэн ирсэн шиг ирлээ. Болоо доо.

“Байтаг богд” киноны гол дүр, хэдхэн хоногийн өмнө нээгдсэн “Яллагч киноны туслах дүр гээд найруулагч нар түүнд харамгүй ханджээ. Амжилт хүсье, Алдармаа.

Долоон настай хүүгээ бараг ганцаараа өсгөсөн сингл ээжтэй холбоотой сайн мэдээ саяхнаас сонстох болсон нь хүүгийнхээ аавтай эргэн нийлсэн тухай нь.

Түүний нөхрийг Очироо гэдэг. “Энхтайван” хамтлагийн гишүүн гэдгээр мэдэх байх. Ажилдаа ч олз омогтой, амьдралдаа ч сэтгэл хангалуун Ц.Алдармаа одоо л нэг тайван амьдрах цаг иржээ.

Урлагаас хол байх хугацаандаа загварын ертөнцөд хөл тавиад амжсан болоод ч тэр үү, бас тунчиг загварлаг нэгэн болж шүү. Түүний энэ үдшийн гоёл усны гүнж Укагийн “Алтжин” брэндийн нөмрөг. Найзууд нь хүртэл гайхаж, хар нөмрөгөнд харц унагасныг нь хар даа.

Т.ЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (114)
  • Retweet (10)
  • Retweet (3)
  • 07-23 18:03
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-23 18:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-23 17:29
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-23 18:59
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-23 18:30
    Retweet (0)