Б.Билгүйтэй: Намайг сонгоход гадаад төрх нөлөөлсөн байх
2018 оны 5 сарын 4

Тайландад моделийн карьераа эхлүүлсэн, загвар өмсөгч Б.Билгүйтэй Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран хийсэн “Хар бороо” уран сайхны киногоороо олны анхааралд орж ирлээ. БНСУ-ын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны кинонд тэр гол дүр Чингүүнд тоглож, жүжигчний карьераа эхлүүлж байна. Өмнөд Солонгосын царайлаг, чадварлаг, стильтэй жүжигчдээс ялгагдахааргүй Б.Билгүйтэйг “Экспресс ярилцлага”-д дуудлаа.

-Та яг одоо хаана амьдардаг вэ?

-Тайландын Бангкок хотод амьдарч байгаа. 18 настайдаа суралцахаар Тайланд явсан. Түүнээс хойш найман жил болж байна.

-Модель, жүжигчин... Түүнээс гадна таны үндсэн ажил юу вэ?

-Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанийн дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг. Загвар өмсөгч, жүжигчний карьертаа ажлаасаа дутахааргүй анхаарч байгаа.

-Гэрлэсэн үү?

-Үгүй дээ, ганц бие. Одоо Тайландад аав, ээж, дүүгийн хамт амьдардаг.

-Та хэр туршлагатай модель вэ?

-Найман жилзагвар өмссөн. Моделийнхоо чиглэлээр BMW, Toyota, Yamaha брэндтэй хамтарч ажилласан туршлагатай. 2012 ондсайханзалуушалгаруулах “Manhunt International”тэмцээнд оролцож, Монгол Улсаа төлөөлөн 53 улсынзалуустай өрсөлдөж байсан. Энэ нь надад моделийн хувьд амжилттай байхад сайнаар нөлөөлсөн.

-Бие, галбиртаа яаж анхаарал тавьдаг вэ?

-Усан спортоор хичээллэдэг.

-Сошиал хуудас

-Bilguiteibuyankhishig (фэйсбүүк) Bilguitei (инстаграм)

-Ямар утас хэрэглэдэг вэ?

-Samsung S8

-Компьютер чинь ямар брэнд вэ?

-Lenovo

-“Хар бороо” кинонд тоглуулахаар яагаад таныг сонгосон гэж боддог вэ?

-Кинонд маань Өмнөд Солонгост ажилладаг монгол залуугийн амьдрал, карьер, амжилтыг харуулдаг. Адал явдалт кино. Тиймээс J&B продакшны кинондоо монгол жүжигчин тоглуулахаар нэлээд судалгаа хийсэн гэсэн. Хэлний мэдлэг, гадаад төрх нөлөөлсөн байх.

-Сүүлийн үед та ямар хөгжим сонсч байгаа вэ?

-Транс хөгжим сонсч байна. Дима Биланы фэн. Үргэлж сонсдог.

-Бэстселлэр номуудаас сүүлд хэний номыг уншсан бэ?

-Ном унших боломж бараг гардаггүй. Харин нийтлэлч Баабарын нийтлэлийг унших дуртай. Компьютер, мэргэжлийн чиглэлийн ном, холбогдох мэдээллээ интернет ашиглан судалдаг.

-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Оройунтаж, оройсэрдэг. Сайн унтаж, амрах бол миний хувьд чухал. Өглөө босоод цайгаа уухаас өмнө заавал дасгал хийдэг.

-Өөрөөрөө бахархдаг уу?

-Тодорхой хэмжээнд. Тавьсан зорилгоосоо эрч хүч авдаг. Миний тоглосон сурталчилгааны зургууд Бангкокийн “Central World”ихдэлгүүр,галт тэрэгний буудлуудад бий. 70 сая хүнтэй улсын төв байршилд тавигдсан сурталчилгаагаа харж, эрч хүч авдаг. Тэр мэдрэмж надад сайхан санагдсан. Тиймээс миний өмнө илүү том боломж байгаа гэдэгт итгэдэг.

Т.БАТЦЭНГЭЛ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (114)
  • Retweet (10)
  • Retweet (3)
  • 07-23 18:03
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-23 18:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-23 17:29
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-23 18:59
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-23 18:30
    Retweet (0)