Тавдугаар сарын зурхай
2018 оны 5 сарын 1


ХОНЬ
(III.21-IV.19)

Материаллаг зүйлс хөдөлгөөнд орсон сар байх болно. Байр сууриа ахиулах таатай боломж гарч ирнэ. Үнэт цаас, эсвэл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийвэл амжилт олох болно. Мэдээж эрсдэлийг үгүйсгэх аргагүй, гэхдээ завинаас бүү хоцроорой.

Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Ялангуяа мөнгө, санхүүтэй холбоотой асуудалд нухацтай ханд. Сарын сүүлчээр шинэ хүмүүстэй учирч, шинэ орчинд орох болно. Гоо сайхан, утга уянга, хайр дурлалын асуудалд урьд урьдынхаас илүү эмзэг байх болно.


ҮХЭР
(IV.20-V.20)

Эрч хүчтэй, идэвхтэй сар айсуй. Ажил хэргийн асуудлууд таны хүссэнээр нааштай шийдэгдэх болно. Гадаад төрх байдалдаа эрс тэс өөрчлөлт хийж мэднэ. Шинэ үсний засалт, шинэ стиль гээд.

Сэтгэл санаа хувьсамтгай, тогтворгүй байх тул хувийн харилцаанд бэрхшээл тулгарч болзошгүй. Энэ сард та алхаж яваа зүг чигээ өөрчлөхийг хүсэх болно. Гэхдээ томоохон өөрчлөлтөд цаг хугацаа, итгэл, зүтгэл хэрэгтэйг санаарай.

Сарын дундуур та олон хүнээс тусламж, дэмжлэг авах болно. Үргэлж таны талд бат зогсдог хүмүүс тулгамдсан үед том тус хүргэх болно.


ИХЭР
(V.21-VI.21)

“Түлхүүр”-ийг гартаа атгах гэж хэт их хүссэнээс болоод хувийн харилцаанд ан цав гарч мэдэх нь. Хааяа ч болов өөрийнхөө эрх ашгийг түр азнаад бусдын хүсэл, бодлыг ойлгохыг хичээгээрэй. Эрч хүч, урам зориг дүүрэн байх тул та их зүйлийг амжуулах гэж хичээх бололтой. Гэхдээ хэт их улайрах хэрэггүй. Ажил хэргийн чанартай зарим нэг зүйлийг зөнд нь орхиход гэмгүй.

Йог, тулааны урлаг гээд эрүүл мэндэд эергээр нөлөөлөх зүйлд цаг гарга. Аливаа шинэ зүйлд гайхалтай хурдан дасан зохицдог чадвараа ашиглан зорилгоо шинээр тодорхойл.

Сарын сүүлчээр шинэ хүмүүстэй уулзаж, шинэ орчинд орно. Гадаад төрх байдал, сэтгэл санаа ч дагаад сэргэнэ.


МЭЛХИЙ
(VI.22-VII.22)

Ээдрээтэй, адал явдалтай сар таныг хүлээж байна. Бодсон санаснаа шулуухан хэлчихнэ гэдэг сайн хэрэг ч бусдыг гомдоох эрсдэл дагуулдгийг бодолцож үзээрэй. Хайхрамжгүй хэлсэн үгнээс болж хайртай хүнээ гомдоож мэднэ.

Шийдвэр гаргах мөчид хэт өөрийгөө өмөөрч, өрөвдөх хэрэггүй. Тэгснээр асуудал ундарч мэднэ. Мартагдаж орхигдсон асуудал дахин сөхөгдөж, таны сэтгэлийг түгшээж болзошгүй. Өөрийнхөө боломж бололцоонд тааруулж өөрчлөлт хийхийг хичээгээрэй. Ажил хэрэг урьдын адил урсаж, санхүүгийн асуудал ч сайн ч үгүй, муу ч үгүй тогтмол байх болно.


АРСЛАН
(VII.23-VIII.22)

Урьдаас тооцоолж, төлөвлөж байснаа бүхнээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе бол тавдугаар сар. Хяналтыг гартаа ав. Гэхдээ хэт түрэмгийлэх хэрэггүй. Таны хувьд маш чухал зүйлийн төлөө та шаргуу хөдөлмөрлөх болно. Харамсалтай нь, шууд харагдах үр дүн нь таныг гомдоож болзошгүй. Гэхдээ ирээдүйн амьдралд чинь том түлхэц болох зүйлийн эхлэл нь тэр байх болно.

Ажлын талбарт итгэж найдаж байсан хүн танаас урваж мэднэ. Гэхдээ та л хүсэхгүй бол тэд таныг гомдоож чадахгүй. Үүссэн асуудалд ёс зүйтэй, зарчимч байдлаар хандаарай.

Сарын сүүлийн өдрүүд тайван амгалан, амжилт өөд таныг далласан таатай цаг мөч байх болно. Өөртөө үнэнч бөгөөд тууштай байгаарай.


ОХИН
(VIII.23-IX.22)

Өдийг хүртэл хийж ирсэн ажлынхаа үр шимийг хүртэж, талархал, хүндлэл хүлээх болно. Урьд өмнөх таагүй явдал, буруу зөрүү хийсэн алдаа ч дахин сөхөгдөх учир шаардлагатай бол эртнээс бэлтгэсэн нь дээр.

Дундаас нь орхисон сургалт, дамжаагаа үргэлжлүүл, эсвэл шинэ зүйлд шамдан суралц. Ямартай ч энэ сард та боловсрол, мэдлэгтээ анхаарах нь зүйтэй. Сарын сүүлчээр огт өөр хүрээллийн хүнтэй танилцаж, их зүйлийг ойлгож, мэдрэх болно. Санамсаргүй аялалд гарч магадгүй. Танилын хүрээгээ тэлж, шинэ содон зүйлд өөрийгөө зориул. Урин цаг танд үр өгөөжөө харамгүй өгөх болно.


ЖИНЛҮҮР
(IX.23-X.23)

Амьдралынхаа хамгийн чухал зүйлс юу болохыг эргэцүүлж, түүндээ нухацтай ханд. Санхүүгийн асуудлыг үнэнч шударгаар шийд. Таагүй байдлаас гарах гэж буруу алхам хийхээс зайлсхийгээрэй.

Бодол санаа цэгцтэй, та бусадтай нээлттэй харилцаж чадна. Тиймээс илтгэл тавих, индрээс үг хэлэх, ажил хэргийн чухал уулзалт хийх зэрэгт та одтой байх болно. Хамгийн чухал нь итгэл үнэмшил, үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй.

Хэрүүл, маргаанаас аль болох хол байхыг хичээгээрэй. Байгаль дэлхийтэй ойр байж, аялал зугаалгад яв.


ХИЛЭНЦ
(X.24-XI.20)

Албаны болон амины чухал, нандин харилцаанд үл ойлголцол үүсч мэднэ. Хэт өндөр шаардлага тавьснаар нөгөө талаа таагүй байдалд оруулж, улмаар маргааны эх үүсвэр болно. Хүсэх зүйл биш хэдий ч та иймэрхүү таагүй байдлаас үүдэн хүлээцтэй, тэвчээртэй байх ямар чухал болохыг ойлгож авна.

Олон нийт, өргөн хүрээг хамарсан гэрээ хэлцлийг та түвэггүй бүтээж чадна. Чадвараа ашиглаад урт хугацааны төлөвлөгөө гаргаж, зорилгоо тодорхойлоорой. Ширээн дээр дэндүү олон ном дэлгэж тавьчихаад бүгдийг нь зэрэг уншиж гэж сандарч тэвдэх хэрэггүй. Ажил үүргээ зөв хуваарилаад, дэс дараагаар нь амжуул. Гэр бүлдээ цаг зав гаргаж, эрүүл мэнддээ анхаар.


НУМ
(XI.21-XII.22)

Өдөр тутмын зуршил болсон зүйлс, амьдралын хэв маягтаа анхаар. Та өөрөө өөрийгөө ядрааж, туйлдуулж байгаагаа ойлгох хэрэгтэй.

Тавдугаар сарын таны хувьд ажилдаа ч, гэртээ ч санасан зорьсноо бүтээсэн амжилттай сар байх болно. Оюун санаа хурц, эрч хүч дүүрэн байдал чинь эргэн тойрныхонд чинь ч таатай сэтгэгдэл төрүүлнэ. Эргээд танд сэтгэл хангамж авчрах нь гарцаагүй.

Онцын шаардлагагүй, чухал биш зүйлсийг түр азнаж, юуны төлөө тэмцэж байгаагаа санаарай. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Шийдвэр гаргах мөчид дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг ав.


МАТАР
(XII.23-I.20)

Амралт зугаалга, аялал гээд хамгийн дуртай зүйлсээ хийхэд төгс тохирох цаг үе. Ажлын ширээнээсээ холдох завгүй их ажилтай байгаа бол элдэв төрлийн бүтээлч арга хэмжээ, тоглоом наадам, энтертайнмент эвентүүдээс татгалзах хэрэггүй. Чөлөөт цагаа аль болох сонирхолтой өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Энэ сард санхүүгийн эх үүсвэр доголдож мэднэ. Эргэлзэж, тавгүйтэж мэдэх ч яаран дааран өөрчлөлт хийхээс зайлсхийх нь зүйтэй. Иймэрхүү асуудалд хүн бүрт л тохиолддог гэдгийг санаж, хүлээцтэй хандах хэрэгтэй.

Шаргуу хөдөлмөр, зарчимч байдал чинь таныг шагнах болно.


ХУМХ
(I.21-II.21)

Айсуй сард таны гол анхаарал гэр орон, гэр бүлийн хүрээнд төвлөрөх болно. Хэт ойворгон, тэвчээргүй зан гаргах хэрэггүй. Гэр бүлийн дотоод уур амьсгалыг эвдэж, асуудлыг улам даамжруулахаас хэтрэхгүй. Хүсвэл та ганцаараа байж, учир шалтгаан юунд байгаа талаар эргэцүүлээрэй. Өөрийгөө ойлгож мэднэ гэдэг асуудлаас гарах чухал түлхүүр байх болно. Таны хандлага үргэлж өөдрөг байдаг. Энэ таны хамгийн том давуу тал юм шүү.

Ажил төрөл, мөнгө санхүү, эрүүл мэндтэй холбоотой жижиг сажиг бэрхшээл тулгарч мэднэ. Сарын сүүлчээр та амьдралд чинь том түшиг болох ажил хэргийн холбоотой онцгой нэгэнтэй учрах болно.


ЗАГАС
(II.22-III.20)

Амьдралын хэв маягаа өөрчилж, өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрөөх арга замыг эрэлхийлээрэй. Бүтээлч байдал, наргианч хошин зан чинь дээд цэгтээ хүрэх болно. Тиймээс цагийг зугаатай өнгөрүүлж, урлаг уран сайхан, спорт наадмаар оролдоход гэмгүй.

Өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй. Зорьсон, санаснаа бүтээхийн төлөө тэмц. Заавал амжилтад хүрнэ. Бизнесийн салбарт хүч сорьж яваа залуу бизнесмэнүүд тун ашигтай ажиллах болно. Чухал гэрээ, хэлцэл хийхэд сарын сүүлийн долоо хоног тохиромжтой. Өндөр үнийн дүн бүхий худалдан авалт хийхээс татгалзах нь зүйтэй. Мөрий тавьж, азаа сорих хэрэггүй. Товчхондоо бол санхүүгийн эрсдэлээс зайлсхий.

Амьдралын баяр жаргалыг хайртай, дотнын хүмүүсээсээ мэдэр.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)