ОХУ-д таваас дээш жил суралцаж авсан зэрэг магистрын зэрэгтэй дүйцэхээр боллоо
2018 оны 4 сарын 27

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг үндэслэн тушаал гаргалаа.

Үүнд, Монгол Улсын иргэдийн ОХУ-д тав ба түүнээс дээш жил суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд мэргэжлийн боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн болзол хангасан иргэдийн хүсэлтийг судлан, магистрын зэрэгтэй дүйцүүлэх эсэх талаар лавлагаа гаргаж, нарийвчилсан бүртгэлд авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргаланд үүрэг болголоо. 

Эх сурвалж: БСШУСЯ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)