Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс ердийн хүүхэд хүртэл
2018 оны 4 сарын 22

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын санаачилгаар “Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага-өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэг дээр өнөөдөр зохион байгууллаа.

Тогтвортой хөгжлийн боловсролын 4 дүгээр зорилт- “...тэгш хамруулан суралцуулах” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг боловсролд хамруулах, тэдний хамрагдалтыг нэмэгдүүлэх, үүний тулд олон нийтэд мэдээлэл түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулсан уг нээлттэй өдөрлөгт Сургуулийн өмнөх боловсролын газар, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэгүүд, үндэсний олон нийтийн мэдээллийн төлөөлөл 90 гаруй хүн оролцсон юм. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөх Г.Мөнхбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ тусгай хэрэгцээт боловсролын салбарт салбар яам онцгойлон анхаарч буйг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын арга зүйг шинэчилж багш нарыг чадавхижуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цаашид ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдах түвшинд хүртэл тусгай хэрэгцээт боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгааг хэлсэн юм. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар энэ онд МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдаж, тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш бэлтгэх анхны алхам тавигдсаныг дуулгаад энэ нь тусгай хэрэгцээт цэцэрлэгээс ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс ердийн хүүхэд болох таатай суурь болно гэдэгт итгэж буйгаа мөн онцолсон юм. 

Эрт илрүүлэг, тэгш хамрагдалт:   

Сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг эрт илрүүлж, засан сайжруулах үйл ажиллагаа явуулснаар тэгш хамруулан сургах боломж бүрдүүлэх, 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, тухайн хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс үл хамааран цэцэрлэгт хамруулан хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, орчин, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр тухайн хүүхдэд буй согог, бэрхшээлийг сургалтын явцад засан сайжруулах боломжийг нийтэд таниулах зорилгоор өнөөгийн цаг үед тусгай хэрэгцээт цэцэрлэгүүдийн сургалтанд хэрэглэж буй нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх, мэдээлэлгүй гэртээ хүүхдээ харж буй гэр бүл, эцэг, эхчүүдэд мэдээлэл түгээх зорилготойгоор өнөөдрийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. 

Тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэгүүдийн онцлог: 

Өдөрлөгт 186 дугаар цэцэрлэг, Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, “Нарны хаан хүүхдүүд”, “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгүүдийн сургалтанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материалаар хэрхэн бүтээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн согог бүрт тохирсон үйлдэл хийлгэж буй арга зүйн материалыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн. 

Тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэг нь хараа, сонсгол, хэл яриа, оюун ухаан, сэтгэц, хөдөлгөөн гэсэн бэрхшээлийн төрлөөр төрөлжсөн байх шаардлагатай боловч хүүхдийн хөгжлийн бэрхшээлүүд хавсарсан хүнд хэлбэртэй байгаа нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгуулллагад орчин, хэрэглэгдэхүүн, арга зүйд онцлон анхаарах хэрэгцээ байгааг харуулж байна. 

Хөтөлбөр: 

  • Бага насны хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын хөгжлийн чиг хандлага 
  • Хэл заслын сургалтын үйл ажиллагаа, үр дүн 
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа, үр дүн 
  • Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлж буй арга зүй 
  • Харааны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй /үзүүлэх хичээл/ 
  • Аутизмтай хүүхдийг хөгжүүлэх арга зүй, үр дүн 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт эрт хамруулах, илрүүлэх тухай тус бүр мэдээлэл, сургалтыг цэцэрлэгийн анги танхим бүрээр үзүүлэх сургалт зохион байгууллаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгүүдийн анги танхимын тохижилт, хэл заслын аппарат, сэтгэц хөдөлгөөний чадварыг ахиулсан сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь хүүхэд бүрийн онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтууд давамгай явуулж үр дүнд хүрч байгааг бүрэн харуулсан, онол арга зүйн үндэстэй үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.  

Өдөрлөгөөс гарсан үр дүн буюу шийдэл:

  • Сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг эрт илрүүлэлт хийх,
  • Багшийн хөгжил /Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйн талаар сургуулийн өмнөх боловсролын багш нарт явуулж буй зайны сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах/,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, согог заслыг хийсний үр дүнд ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, тусгай сургуулиудад тэгш хамруулах, боловсрол олгох боломжийг бүрдүүлэх,
  • Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад багш мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдад тусгай хэрэгцээт боловсролын үндэс болсон “Согог судлал”-ын шинжлэх ухааны үндэс хичээлийг 6-8 кредит цагийн хөтөлбөрөөр заавал судлуулах /одоогоор багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад 2 кредит цаг байгаа нь хангалтгүй байна/ шаардлагатай байна гэсэн санал, шийдлүүд гарлаа. 

Статистик:  

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд байна гэсэн судалгааны дүн байдаг бөгөөд үүнээс 1600 орчим нь цэцэрлэгт хамрагдаж байна. Төрийн өмчит хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлага байгаа нь дээрх тоо, статистикаас тодорхой харагдаж байгаа юм. Үүний тулд эрт илрүүлэг хийж, сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах нь чухал.  
Хөгжлийн бэрхшээл зөв сургалтын системийн үр дүнд илааршиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн иргэний адил нийгэмшсэн тохиолдол цөөнгүй байдаг байна. Энэ үр дүнгийн төлөө Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам шат дараатай зорилт тавин ажиллаж байгаагийн дотор Азийн хөгжлийн банктай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (19)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (3)
  • 11-28 20:01
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 20:43
    Retweet (1)
  • 11-28 20:02
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 19:44
    Retweet (1)
  • 11-28 19:17
    Retweet (1)
  • 11-28 20:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 20:29
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 20:24
    Retweet (0)