ЗУРХАЙ: Үхрийнхэн бусдын эрхэнд автахаас зайлсхий
2018 оны 4 сарын 19

Өдрийн зурхай 2018.IV.19

 

ХОНЬ:

Үргэлж ганцаараа бүгдийг хийж гүйцэтгэнэ гэж юу байх вэ. Шинэ сонирхолтой төсөл хөтөлбөр танд багаар ажиллах нь илүү үр дүнтэй болохыг ойлгуулна.

ҮХЭР:

Бусдын эрхэнд орохоос зайлсхий. Хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хүсээгүй зүйлээ хийж, хүсээгүй шийдвэр гаргах хэрэггүй.

ИХЭР:

Ойлголцоход түвэгтэй хүмүүстэй харилцахдаа үзэл бодолдоо, өөртөө үнэнч байгаарай.

МЭЛХИЙ:

Мөнгөний үнэ цэнийг хайр сэтгэл, хүндлэл, аз жаргалын үнэ цэнэтэй харьцуулшгүй. Дэргэд нь дэндүү өчүүхэн. Мөнгийг хэт шүтэж, хайртай дотнын хүмүүсээ гомдоох вий.

АРСЛАН:

Өөрийн хүрээлэл доторх санаа нийлдэггүй хүмүүсээс аль болох холхон байсан нь дээр. Өөрийгөө хэт өмөөрч, гомдож тунирхах гэсний хэрэггүй.

ОХИН:

Та бол харилцааны өндөр ур чадвартай нэгэн. Үүнийгээ ашиглаад танаас тусламж хүсч ирсэн найздаа том тус хүргээрэй.

ЖИНЛҮҮР:

Илүү их үүрэг хариуцлага амьдралыг улам бүр сонирхолтой болгож байгааг та мэдрэх болно.

ХИЛЭНЦ:

Санхүүгийн хүнд байдлаас гарах чухал гэрээ, хэлцэл хийхэд тохиромжтой. Та заавал амжилт олох болно.

НУМ:

Удаан уулзаагүй найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ холбоо тогтоохыг хичээгээрэй.

МАТАР:

Ирээдүйн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ жаахан азна. Илүү том боломж таныг чиглэн айсуй.

ХУМХ:

Өөрийгөө зөвөөр илэрхийлэх, бусдад ойлгуулахыг хүсч байсан зүйлээ хэн нэгний тусламжтайгаар тун эвтэйхэн зохицуулж чадна.

ЗАГАС:

Мөрөөдөл чинь таныг сонирхолтой ажилд хөтөлнө. Ажлын шинэ саналаас татгалзах хэрэггүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • 12-01 03:34
    Retweet (20)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • 12-01 09:19
    Retweet (1)
  • Retweet (0)