Michel & Amazonka: Хаврын цуглуулга Perfume
2018 оны 4 сарын 18

Spring 2018: Perfume. Хаврын урин өдрүүдийг Michel & Amazonka шинэ цуглуулгаараа чимлээ. 

Michel & Amazonka энэ онд 12 сарын турш 12 цуглуулга гаргахаар төлөвлөснийхөө дагуу Perfume нэртэй шинэ цуглуулгаа саяхан танилцуулаад байна. 
Эгч, дүү дизайнерууд бүсгүй хүнийг анхилам сайхан үнэрт, үзэсгэлэнт цэцгээр төсөөлөн Perfume гэж нэрлэсэн бөгөөд спорт болон кутюр хэв маягийг хослуулсан загвар урлажээ. 

Сонгодог пиджакийг борооны цув, өдөр тутмын энгийн цамц, даашинзтай хослуулсан, шүр бүхий торон дээлийг япон маягийн нарийн хийц, гар ажиллагаатай өргөн бүстэй зохицуулсан зэрэг нь өвөрмөц сонголт болжээ. Өнгөний хувьд сонгодог хар цагаан өнгө давамгайлан, чидун жимсний ногоон, усан ягаан мөн улаан гэх тод өнгөнүүд Perfume-ыг илтгэнэ.

Michel & Amazonka брэндийг үүсгэн байгуулагч Ч.Мишээл, Ч.Нямханд нарын шинэ коллекцтой танилцъя. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)