Загварын ертөнцийн ховор цэцэгс
2018 оны 4 сарын 17

Бурхнаас заяасан онцгой дүр төрхөөрөө дэлхийн танил болсон энэ ихрүүд бол Лара, Мара Бавар нар. Жилийн өмнөөс загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн тэдний гэрэл зургууд үнэхээр гайхалтай. Тэд одоо дөнгөж 12 настай. Гэхдээ хэдийн олны танил болж, олон хүнд урам зориг өгч яваа бяцханууд юм.

Лара, Мара нар альбино ихрүүд. Ийм тохиолдол маш ховор. Статистик мэдээллээс үзвэл, альбино хүүхэд төрөх магадлал 17,000 төрөлт тутамд нэг байдаг. Тэгэхээр ихэр альбино гэхээр магадлал бүр ч бага байх нь гарцаагүй. Аав, ээж нь Бразилын энгийн л гэр бүл. Ихрүүдийн эгч Шейла ч мөн өнгөт арьстай, энгийн бразил охин.

Өдгөө харин Лара, Мара, Шейла нар Nike, Moschino, Bazaar Kids гээд дэлхийн хувцас загварын хүрээний томоохон компаниудтай хамтран ажиллаж байгаа. Саяхан Malaville компани тэдний онцгой дүр төрхөөр хүүхэлдэй бүтээжээ.

Альбино хүмүүс хурц гэрэлд маш мэдрэг, хараа муутай байдаг. Тиймээс зураг авалтын үеэрх хурц гэрэл тэдний хувьд том бэрхшээл. Тиймдээ ч дийлэнх сурталчилгааны зургууд дээр Лара, Мара хоёрын нүд аниастай байгааг та анзаараарай.

 

Б.СЭЦЭН

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (39)
  • 12-01 11:05
    Retweet (20)
  • Retweet (10)
  • Retweet (10)
  • 12-01 11:13
    Retweet (7)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 12-01 11:04
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)