Сүрчигний “эксперт”
2018 оны 4 сарын 17

Чинээлэг ноёд, хатагтай нарын чамин хэрэглээ болсон ниш (niche) сүрчигний ойлголтыг түгээгч, гоо зүйн шинэ эрэмбийг тодорхойлогч Б.Галмандах гэх халуухан бүсгүйг “Гранд” онцолж байна.

Дэлхийн “үнэртний нийслэл” гэх тодотголтой Францын Грасс хотод үнэртэн бүтээх технологи, соёлыг судалж, суралцсан тэрбээр тун удахгүй Central Tower-т ниш буюу зөвхөн үнэртэй ус сонирхдог, ойлгодог хүмүүст зориулан тусгайлан урлагийн бүтээл болгон хийсэн тансаг сүрчигний дэлгүүрээ нээх гэж байгаа.

“Jacaranda Parfums” нэртэй тус дэлгүүрт мөн артизан буюу үйлдвэрлэл нь жинхэнэ гар аргаар явагддаг, цөөн хэдхэн хувь бүтээгддэг үнэртнийг худалдаалах юм. Арабын баячуудын хэрэглээ болсон Parfums Micallef, Philly&Phill брэндийн ниш сүрчгийн давтагдашгүй тансаг үнэрийг тэндээс мэдэрч болно. Лондоны алдарт Harrod’s их дэлгүүрийн шилэн лангууг чимэн байрладаг Jacaranda-г ийнхүү хилийн дээс алхаж хэсэлгүй дэргэдээсээ хүртэх боломжтой болж байна.

Б.Галмандах өөрөө Parfums Micallef-ийн Jacaranda сүрчгийн Brand Ambassador-оор сонгогдсон. Энэ брэндийн ганцхан бортого үнэртэн 1.5 сая төгрөгийн үнэтэй гэхээр дээдсийн хэрэглээ байх нь гарцаагүй.

Хоббигоо бизнес болгосон мэдрэмжтэй бүсгүй мөн сүүлийн үед тренд болоод буй пол бүжгээр хичээллэдэг. Зөвхөн өөрөө хичээллээд зогсохгүй “Элиза” нэртэй бүжгийн төв ажиллуулж, чөлөөт цагаараа бүсгүйчүүдийн уян налархай бие галбирт нь анхаардаг авьяастай, авхаалжтай нэгэн.
 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (24)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 07-22 20:26
    Retweet (1)
  • 07-22 20:22
    Retweet (1)
  • 07-22 20:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-22 19:37
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)