Хакүхо М.Даваажаргал 500 хүүхэд баярлууллаа
2018 оны 4 сарын 16

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран асрамж, халамжийн төвийн 500 хүүхдийг "Өргөө" кино театрт урьж, "Чингис хаан" хүүхэлдэйн киног үзүүлжээ. 

Тэрбээр хүүхдүүдэд хандан "Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй" хэмээн хэлжээ. 

Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ өдөр 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг их аварга ийн баярлуулж, гарын бэлэг өгчээ. 

Их аварга тойргийн барилдаанаас цөөн хоногийн чөлөө аван Монголд ирсэн тул Япон руу буцжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-21 02:39
    Retweet (29)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)