“Говийн домог” кино нээлтээ хийлээ
2018 оны 4 сарын 13

“Говийн домог” кино дөрөвдүгээр сарын 12-нд Zaisan Hill цогцолборын Prime Cinepleх кино театрт нээлтээ хийлээ. Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтай нь холбож, аялгуу эгшигийн тухай домгийн киног UBS телевизийн хамт олон бүтээжээ.

Өмнө нь ямар ч кино групп очиж байгаагүй газарт, авч байгаагүй зургийг авах том зорилгыг өмнөө тавьсан уран бүтээлчид тэрхүү зорилгодоо хүрч, жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн цэнхэр говьд авснаараа онцлогтой. Тиймдээ ч алдарт Хэрмэн цав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт гэх зэрэг байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд гайхагдсан газруудыг анх удаа кино хальснаа буулгасан байна. UBS телевиз энэхүү уран бүтээлээ дэлхийн түвшинд нийцэхүйц хэмжээнд бүтээж, олон улсын өндөр зэрэглэлийн кино наадмуудад оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд, дүр сонголт дээр анхаарч, ОХУ Тува улсын Ардын жүжигчин, Азидаа нэр хүндтэй олон кинонд дүр бүтээсэн жүжигчин Эдуард Ондарыг урьж тоглуулжээ. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-21 02:39
    Retweet (29)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)