Зорсон мэт бие галбиртай Рональдугийн нууц
2018 оны 4 сарын 13

Аваргуудын лигийн дунд шөвөгт “Ювентус”-ыг эцсийн мөчид буулган авсны дараа “Реал Мадрид”-ын баатар Рональду цамцаа тайлан, цээжээ “балбав”. Тун эвгүйтэж яваад багтаа ялалт авчирсандаа сэтгэл хөөрсөн нь дамжиггүй.

Дал, мөр, шуу, хэвлий гээд өөлөх юм түүнд байсангүй. Тэгвэл, булчин шөрмөс нь зангирсан, зорсон мэт бие хаагаа тэр хэрхэн бий болгосон бэ? Юу идэж ууж, ямар дасгал хийгээд ийм болсон хэрэг вэ?

Хөлбөмбөгч гэхээсээ илүү усан спортын тамирчин шиг бие хаатай Рональдугийн гол “зэвсэг” нь усан сан гэнэ. Тоглолт бүрийн дараа тэр гэртээ хариад ганцаараа, эсвэл том хүүтэйгээ усанд сэлдэг. Сэлж дуусаад булчин сэргээх халуун болон хүйтэн устай ваннд хэвтэж, усан эмчилгээ хийдэг гэнэ. Бас даралттай усаар усан массаж ч хийлгэдэг. Ийм тусгай зориулалтын өрөөтэй.

Тоглолтын дараа бусад тамирчид бушуухан шиг машиндаа суугаад, амрахыг хүсдэг. Харин Рональду мөстэй ванн руу яардаг гэж дасгалжуулагч нь ярьсан нь бий. Мэдээж амралтаа маш сайн зохицуулдаг.

Түүнчлэн хооллолтдоо онцгой анхаардаг. Өөх тос, сахарын агууламж багатай хүнсээр хооллож, согтууруулах ундаа огтхон ч хэрэглэдэггүй. Юу идэж байгаагаас гадна хэзээ идэх вэ гэдэг нь ч чухал. Тоглолт бүрийн дараа тэр тамир сэргээх зорилгоор хөнгөн зууш иддэг гэнэ.

 

Б.СЭЦЭН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (8)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)