Эзгүйрсэн хотын цор ганц эзэн
2018 оны 4 сарын 13

Эзгүйрч хоосорсон энэ хот Хүйтэн дайны эмгэнэлт нэгэн гэрч. Цагтаа цэргийн төв шахам байсан Пристан хот Оросын гүнд, аглаг Сибирьт оршдог. Одоо харин хаягдаж орхигдоод балгас болжээ.

Өдгөө Пристанаар овоглосон цор ганц оршин суугч нь 61 настай Александр Кузнецов. Оросын “Сүүлчийн могикан” гэх хочтой түүний ганц хамтрагч нь Люся нэртэй муур гэнэ. Бас түүний гурван зулзага.

1991 онд Зөвлөлт бүрэлдэхүүн задран унахад цэргийн бааз хаагдаж, хотын 4000 гаруй оршин суугч цоо шинэ Орос оронд шинэ амьдралаа эхлүүлэхээр нүүцгээжээ. Харин Кузнецов эх оронд нь өрнөж эхэлсэн өөрчлөлтийн салхийг таашаасангүй, асар том өөрчлөлтөөс айж эмээхдээ үлдэхээр шийдсэн гэнэ. Тэрбээр Зөвлөлтийн Улаан армид цахилгаанчнаар ажиллаж байжээ.

Кузнецов ганц өрөөтэй орон сууцанд амьдардаг. Сүүлийн 15 жилийн турш тэр халуун, хүйтэн усгүй, тог цахилгаангүй байранд ганцаархнаа аж төрсөөр л байгаа. Түлээ түүж, гал ноцоогоод дулаацдаг, зуухандаа хоолоо хийж иддэг. Зундаа борооны ус цуглуулж, өвөлдөө цас хайлуулаад хэрэглэгчихдэг аж.

Ойролцоох суурин, тосгодын хүмүүс хааяахан түүн дээр зочилж, эсэн мэнд байгааг нь шалгаж, хувцас хунар, хоол хүнс, эм тариа залгуулдаг гэнэ. “Би зочид ирэхэд дуртай” хэмээн Кузнецов өгүүлж сууна.

 

Б.СЭЦЭН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-26 01:00
    Retweet (92)
  • 12-02 12:22
    Retweet (47)
  • 07-22 00:48
    Retweet (3)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 03:18
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 03:03
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:52
    Retweet (0)
  • 07-22 02:52
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:34
    Retweet (0)
  • Retweet (0)