Бөхчүүд ээ, уй гашууг хүндлэлтэйгээр хуваалц
2018 оны 4 сарын 12

Монгол бөхийн зүүний магнай, их бөх Жигжидийн Мөнхбат тэнгэрт хальж, маргааш түүнийг эцсийн замд нь үдэх гэж байна.

Монголын ард түмэн нэгэн цаг үед хамт амьдарч байсандаа талархаж, торгон дэвжээг хурцалж явсан алдарт аваргынхаа омог ааг, хүч бяр, ааль аашийг домог мэт ярьж ирсэн. Одоо харин үргэлжид дурсах өдрүүд эхэлжээ. 

МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, тэргүүлэгч гишүүн И.Доржсамбуу нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Х.Баянмөнх аварга мөн хэвлэлийн хурал дээр ирж, одоогийн холбоог үгүйсгэсэн үгс цөөнгүй дайжээ. Энэ мэтчилэн олны анхаарлын төвд өнөөдөр дахиад л бөхийн хэрүүл чирэгдэн орж ирж байх шиг байна. Хэдэн жил үргэлжилж байгаа Бөхийн холбооны маргаан, саяхан болсон Их хурал, тэднийг тойрсон шүүх хурлын дүгнэлт, тамга тэмдгийн асуудал нэг талдаа гарахгүй байгаа нь үнэн. Тэдний ярьснаар хэсэг бөхчүүд удахгүй Бөхийн өргөө рүү дайрч, энэ холбоог тойрсон эвхэгддэггүй сэдэв улам тэлэх бололтой.

Монгол хүн бурхан болоочийг билэггүй үг, үйлдлээр үддэггүй. Тэр тусмаа жудаг ёсыг эрхэмлэдэг бөхийн хүрээлэл энэ өдрүүдэд аваргын гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцаж, эмх ёсыг сахих уужуу ухаанаа алдах нь увайгүй харагдаж байна. 

Анх удаа улсын наадамд тав дараалан түрүүлсэн домогт дархан аварга Д.Дамдин аварга Ж.Мөнхбатыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахад нь “Баатрын тэмдгийг чинь мялаах юм алга. Харин энэ жилийн наадмын зүүний магнайг чамд өгч, би барилдахгүй өнжинө. Зүүнээс босч барилдаарай” хэмээн хүндлэл үзүүлж явсан гэдэг.

Монгол хүний сэтгэлийг хөнддөг бөхийн ийм эрхэм ёс, хүндлэл хааччихаа вэ гэсэн бодол эрхгүй төрж байна.

Мөөеө аварга эцсийн амьсгалаа хураах хүртлээ энэ монгол бөхийн тэргүүн магнай байсан хүн. Бөхчүүд бүгд түүнд энэ өдрүүдэд хүндлэл үзүүлэх бие, сэтгэлийн үүрэгтэй гэж бодож байна. 

Б.БАДМАА

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (25)
  • Retweet (8)
  • 10-19 06:42
    Retweet (4)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)