Хунтайж Харри Обама найзыгаа хуримдаа урьсангүй
2018 оны 4 сарын 12

Британийн хунтайж Харри, Америкийн экс-ерөнхийлөгч Барак Обама нарыг ойр дотно харилцаатай, гэмгүй сайхан нөхөд гэдэг. Харамсалтай нь, Харри удахгүй болох хуримын ёслолдоо Обама найзыгаа урих боломжгүй болжээ. Урьд нь Цагаан ордонд хашиж байсан албанаас нь болоод экс-ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель нар Лондонд болох цуутай хуримын гэрч болж чадахгүй гэнэ.

Хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын ёслолд дотоодын болон гадаадын улс төрийн удирдагчдыг албан ёсоор уриагүй. Учир нь хунтайж Харри угсаа залгамжлах ханхүү биш, нэг ёсондоо ирээдүйд Их Британийн хаан болохгүй учир улс төрийн хүрээний лидерүүдийг урих шаардлагагүй гэж үзжээ.

Тиймээс Доналд Трамп, Меланья нар очихгүй. Британийн ерөнхий сайд Тереза Мэй ч хуримд оролцохгүй. Хэдийгээр улс төрөөс хөндийрсөн ч өнгөрсөн түүхийг баллаж болохгүй учир Обама ерөнхийлөгч байсны хувьд эрхэм найзынхаа хуримыг өнжихөөс аргагүй болсон гэнэ. 

Б.СЭЦЭН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-26 01:00
    Retweet (92)
  • 12-02 12:22
    Retweet (47)
  • 07-22 00:48
    Retweet (3)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 03:18
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 03:03
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:52
    Retweet (0)
  • 07-22 02:52
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:34
    Retweet (0)
  • Retweet (0)