Супер аав, ээжүүд MELISSA&DOUG сонгодог
2018 оны 4 сарын 10

Бүх зүйл тоон системд шилжиж, дэлгэцийн хамааралтай болсон дижитал зуунд нэг ширхэг дэлгэц, ганц ширхэг видео тоглоом заралгүйгээр 350 сая ам.долларын үнэлгээтэй тоглоом үйлдвэрлэгч компанийг бий болгосон эхнэр, нөхөр хоёрыг танилцуулъя. Тэдний түүх маш энгийн. Гэхдээ энгийн зүйл агуу байдаг.

Аминаасаа илүү хайрладаг энхрий үр чинь, ач, зээ, эсвэл ах, эгч, найз нөхдийн хүүхэд гээд амьдралд чинь гэрэл гэгээ нэмдэг бяцхануудыг баярлуулахын тулд та тоглоомын дэлгүүрээр орж л байсан биз дээ? Магадгүй, ихэнх аав, ээжүүд машин болж хувирдаг робот Трансформер, эсвэл дуу дуулдаг, бүжиглэдэг хүүхэлдэй, өнгө өнгийн гэрэл анивчин асдаг галт тэрэг, ямар нэг төрлийн видео тоглоом гээд яаж ийгээд л баттерейтай тоглоом сонгодог гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэдэнтэй харьцуулбал, MELISSA & DOUG дэндүү, бүр дэндүү энгийн. Ямар нэг залгуур байхгүй, цэнэглэх, эсвэл сүүлийн үеийн програм татаж шинэчлэх шаардлагагүй. Зарим хүмүүс хуучинсаг гэж “гоочилж” болох л юм. Гэхдээ үр өгөөж нь үнэхээр супер. Бага насны хүүхэд дэлгэц харснаар бус харин амьд харилцаатай байснаар илүү хөгждөг болохыг баталж, нотолсон судалгаа зөндөө байдаг. Эцэг, эхчүүдийн хүсэл ч тийм.

Мелисса, Даг нар гэр бүлийн хоёр. 28 жилийн тэртээ аав, ээжийнхээ гэрийн гаражид тоглоом хийхээр ноцолдож суусан тэд өдгөө зургаан хүүхдийн аав, ээж, бас дэлхийд тэргүүлэх хэмжээний тоглоом үйлдвэрлэгч нүсэр компанийн эзэд. Хачирхалтай нь, тэд нэг ч удаа реклам, сурталчилгаанд мөнгө төлж үзээгүй. Хамгийн эрүүл, хамгийн аюулгүй, бас хүүхдийн боловсрол, хүмүүжил, хөгжилд хамгийн бодитоор нөлөөлөх тийм тоглоом бүтээж чадсан болохоор тэдэнд сурталчилгаа хэрэггүй байсан. Аав, ээжүүд үүнийг хэнээр ч хэлүүлтгүй ойлгодог учраас тэр.

Мелисса болон Даг Бернстейн нар өнгөрсөн хугацаанд 5000 гаруй нэр, төрлийн тоглоом зах зээлд нийлүүлж, бүгд амжилт олсон. Туршилтын эзэд, анхны хэрэглэгчид нь тэдний хүүхдүүд байсан гэдэг. Одоо ч ялгаагүй.

Модоор нямбайлан урласан өрдөг, угсардаг, эвлүүлдэг, нийлүүлдэг тоглоом, охидын дуртай цайны хэрэгсэл, хүүхэлдэйн байшин, сахилгагүй жаалуудын сонирхдог галт тэрэг, машин, зүс, зүйл бүрийн амьтад, зурдаг, буддаг, бичдэг, наадаг гээд тэдний тоглоомоос өч төчнөөнийг тоочиж болно.

Хүүхэлдэйгээ хувцаслах, тэгэхдээ бүр цахилгаан татах, товчийг нь товчлох, гутлыг нь үдэх гээд бүгдийг детальчлан хийж болно. Гайхалтай нь бүгд хүүхдэд огтхон ч аюулгүй байхаар хийгдсэн. Цагдаа, цэрэг, эмч, тогооч нар хүссэн мэргэжилдээ хувирч, томчуудтай адил “мөрөөдлийн ажил”-аа хийж болно. Бүгд модоор хийгдсэн, гэхдээ уртай, сонирхол татам, бас эгдүү хүрэм. Эвлүүлдэг тоглоом, гар урлал гээд Melissa & Doug-ийн тоглоомууд хүүхдийн хөгжлийн үе шат бүрт тохирсон, тархины эд эс, биеийн булчин нэг бүрийг хөгжүүлэх давуу талтай. Үүнийхээ ачаар тэд одоо Mattel, Lego гээд дэлхийн тоглоомын зах зээлийн “акулууд”-тай эн зэрэгцэх хүчирхэг “гүрэн” болжээ.

Мелисса, Даг нарын хувьд “уйтгарлах” гэдэг хамгийн гол түлхүүр. Уйдаж суухдаа хүнээс маш олон бүтээлч санаа төрдөг гэдэгт тэд итгэдэг. Компанийн үндсэн философи Мелиссагийнх. Тэр нэг ч удаа зах зээлийн судалгаа хийж, нэг ч удаа хэн нэгнээс хөрөнгө оруулалт татах гэж оролдож үзээгүй. Бүх зүйл түүний дотоод сэтгэлгээ, хүүхэд насны дурсамж, бүтээлч сэтгэлгээгээр бий болдог. “Мелиссагийн царайг харахад л та энэ бүхнийг ойлгох болно” гэж түүний нөхөр Даг ярьсан нь бий.

Танд сонирхолтой санагдсан бол Melissa & Doug брэндийн тоглоомыг хаанаас авахыг хэлж өгье. Заавал гадагшаа захих шаардлагагүй. Та яг одоо Shangri-La Mall дотор байрлах “Мөнгөн бороо” тоглоомын дэлгүүрийг зориорой.

 

MELISSA & DOUG брэндийн албан ёсны борлуулагч
“Мөнгөн бороо”
дэлгүүр

 

Хаяг: Шангри-Ла төв, 2 давхар, “Могжоохон” тасаг
Утас: 7705-3355

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (25)
  • Retweet (8)
  • 10-19 06:42
    Retweet (4)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)