Шилэн шалгалтын дүн хоёрхон минутад гарна
2018 оны 4 сарын 9

Энэ хавар хоёр ч удаа байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл олимпиад болов. Эхнийх нь гуравдугаар сард нийслэлд болсон бол удаагийнх нь энэ сарын эхээр Эрдэнэт хотод зохион байгуулагдсан юм. Энэ хоёр олимпиадын онцлог нь хэдэн зуун сурагчийн материалыг шууд засан, дүнг нь гаргасан явдал байлаа. Тухайлбал, нийслэлд болсон “Ирээдүйн эзэд” олимпиадад 200 сурагч оролцож 120 минутын хугацаанд шалгалт өгсөн бол тэдний материалыг ердөө дөрөвхөн минутад шууд засч дүнг нь гарган олимпиадын аваргуудыг зарлажээ. Харин Эрдэнэт хотод долоо хоногийн өмнө зохион байгуулагдсан “Эрдэнэтийн ирээдүйн эзэд” байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадад оролцсон 102 сурагчийн материалыг нэг минутын дотор засч дүнг нь гаргасан байна. Энэ бол Боловсролын үнэлгээний төвийнхний бүтээсэн шууд засалтын технологийн үр дүн юм.

Аливаа олимпиад болон анги дэвших шалгалт, ЭЕШ-ын дүнг гаргахад ихээхэн цаг хугацаа шаардагддаг нь эцэг эхчүүдийн дунд хардалт төрүүлэхээс гадна хүндрэл, чирэгдэл үүсгэх нь бий. ЭЕШ-ын дүнг л гэхэд 10-14 хоногийн дараа зарладаг. Тэгвэл одоо энэ хүндрэл алга болох нь. Хэдхэн минутад л элсэлтийн ерөнхий шалгалтын оноог гаргах боломж бүрдсэнийг дээрх олимпиадуудын туршлага харуулж байна.

БСШУСЯ-наас ч цаашид боловсролын салбарын цахим шилжилтийг улам эрчимжүүлж, хаврын ЭЕШ-ын материалыг багш нар гараар засч цаг хугацаа алддагийг халж, хоёр минутын дотор бүх сурагчдын оноог гаргахаар зорин ажиллаж байгаа ажээ. Сурагчид шалгалт өгсөн даруйдаа авсан оноогоо мэднэ гэдэг жинхэнэ шилэн шалгалт гэсэн үг. Ямар нэгэн будлиан, алдаа мадаг гарахгүй. Хардалт сэжиг дагуулахгүй.

Шилэн шалгалт буюу шууд засалтын технологийг энэ жил хоёр аймагт туршихаар болсон юм байна. Харин ирэх жилийн ЭЕШ-ыг авахдаа орон даяар энэ технологийг ашиглахаар төлөвлөж байгаа гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Энэхүү шууд засалтын технологийг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 2019 оноос эхлэн нэвтрүүлэх ажээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн 2017 онд 38 мянган сурагч ерөнхий боловсролын сургууль төгсч ЭЕШ өгч байсан бол энэ жил уг тоо огцом өсч 45 мянган сурагч ЭЕШ өгөх юм байна. Энэ бол олон жилийн дунджаас дээгүүр үзүүлэлт аж. Харин ирэх жил 10 мянга гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Тэдэн дээр өмнөх жилүүдийн төгсөгчид нэмэгдлээ гэхэд 20 орчим мянган залуус ЭЕШ өгөх болов уу.

Энэ жилийн хувьд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь ЭЕШ-ын босго оноо 400 байсныг шинэчилсэн явдал. Хөдөө орон нутгийн их дээд сургууль болон коллежийн элсэлтийн босго оноог 400 хэвээр, харин их, дээд сургуулийн босго оноог 480 болгож өсгөсөн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт БСШУСЯ-наас  гаргаж, журмыг нь баталжээ. Энэ журмыг гаргахын тулд яамны хэмжээнд олон талын судалгаа хийсэн юм байна. Дээд боловсролын босго өндөр байхын зэрэгцээ тэр босгоор алхан орогчдод тавих шалгуур, шалгалт нь шударга, шилэн байх ёстой.

Эх сурвалж: Eagle.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-21 02:39
    Retweet (30)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)