Ж.Хичээнгүй захирал хичээнгүйлэн ажиллаад завгүй
2018 оны 4 сарын 6

 

БЛИЦ:

Боловсрол

1996-2006, Улаанбаатар хот, 23-р дунд сургууль
2006-2010, МУИС, Хими-био инженер (Бакалавр)
2011-2013, МУИС, Эрх зүйч (Бакалавр)
2014-2016, МУИС, Эрх зүйч (Магистр)
2017, МУИС,  Улс төр судлал (Доктрантур)

Ажлын туршлага

2009-2011, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, шинжээч
2011-2014, ОССК, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга,  дэд захирал,
2014-2016, ШӨХТГ, Эрх зүй, дотоод хяналтын газрын дарга

 

 

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй ярилцлаа. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү.

Жил зургаан сарын өмнө тус газрын Ерөнхий захирлаар томилогдсон Ж.Хичээнгүй өмнө ньОрон сууцны санхүүжилтийн корпорацийн Гадаад харилцааны хэлтсийн дарга,  дэд захирлын алба хашиж байсан болохоор туршлагатай, ажлаа ч сайн мэднэ. Данс нь улайсан шахам байгууллагыг ашигтай ажиллах хэмжээнд хүргэж, дараагийн шинэ төслүүдээ эхлүүлж байгаа гээд ТОСК-ийн захирлын ажил гялалзаж яваа бололтой.

Ж.Хичээнгүйг энэ цаг үед төрийн болон бизнесийн байгууллага удирддаг залуу лидерүүд дундаа хамгийн зөв хүмүүжил, хандлагатай нь гэдэг. Хийсэн, бүтээснээ тэр бүр яриад байдаггүй, хариуцсан албаа чимээгүй бөгөөд чамбай үүрдэг нэгэн.

-Та ТОСК-ийг удирдаад хоёр жил орчим хугацаа өнгөрсөн байна. ТОСК-ийг их хэмжээний өртэй гэж ярьдаг. Энэ үнэн үү гэдэг асуултад эхлээд таниас хариулт авах хүсэлтэй байна?

-Их хэмжээний өрийн асуудал бий. ТОСК-оос Хан-Уул дүүрэгт орон сууцны Буянт-Ухаа 1, 2-р хорооллыг барихад зориулж Монгол Улсын Хөгжлийн Банкинаас196 тэрбум төгрөгийнзээл авсан байдаг. Эдгээр зээлийн хувьд эргэн төлөлт нь хэвийн явж байгаа, зарим нь хугацаа хэтэрсэн зээл ч байгаа. Өмнөх удирдлагуудын үед зээл болон зээлийн хүүгээ хугацаандаа төлөөгүйн улмаас хуримтлагдаж,их хэмжээний өр үүссэн асуудал байсан.

-Зээл, өрөнд тэгэхээр хэдэн төгрөг зарцуулсан гэсэн үг вэ?

-Би 2016 оны аравдугаар сард дансандаа 50 сая төгрөгтэй, цалингаа тавих мөнгөгүй байгууллагыг хүлээж авч байсан. 2013-2014 оны хооронд үндсэндээ зээлийн эргэн төлөлт хийгээгүй. 2015-2016 онд л 26,5 тэрбум төгрөгийн зээл, хүүг эргэн төлсөн, бусад нь өр болж үлдсэнээс байдал хүндэрсэн байсан. Бид Монгол Улсын Хөгжлийн банктайолон удаагийн яриа хэлэлцээр хийж, зарим гэрээнд өөрчлөлт оруулан, зээлийг төлөх ажлыг зохион байгуулж ажилласнаар чамлахааргүй үр дүнд хүрсэн. Зөвхөн 2017 онд л гэхэд ТОСК 30,7 тэрбум төгрөгийн орлоготөвлөрүүлж, 95.5 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн. Үүний зэрэгцээ үйл ажиллагааны зардлаа бууруулж, тодорхой хэмнэлт гаргасан. Үндсэндээ данс нь улайсан байсан байгууллагыг ашигтай ажиллуулж чадлаа. Мөн зарим хөрөнгө оруулалт нэрийн доор бусдад хууль бусаар олгосон санхүүжилтын асуудлыг хууль, шүүхийн байгууллагуудаар шийдвэрлүүлээд явж байна. Одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу бусдаас авах 5,5 тэрбум төгрөгийн авлага бий.

-Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд авлагын асуудлаа цэгцлэх бас чухалт бололтой?

-Тийм ээ. Тулгамдсан асуудал бол өрөө барагдуулж дуусгах, авлагын асуудлыг шийдвэрлэх ажил байна. Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолоор Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн орон сууцны төлбөр 82,3 тэрбум төгрөг, Засгийн газрын 48, 60 дугаар тогтоолын хүрээнд худалдан авсан Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн зардал 25,2 тэрбум төгрөг, нийт 107,5 тэрбум төгрөгийн авлага байна. Мөн Засгийн газрын 118 дугаар тогтоолын хүрээнд “Юнайтед прожект” групп ХХК нь ТОСК ТӨҮГ-ийн нэрийг ашиглаж, Хөгжлийн банкнаас авсан 50,0 сая ам.долларын зээл зэрэг авлагуудыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Хөгжлийн банктай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.Эдгээр авлагын асуудлуудыг шийдвэрлэчихвэл ТОСК санхүүгийн хүндрэлээс гарч, алдагдалгүй ажиллах бүрэн боломжтой болно.

-Та ажлаа хүлээж авснаас хойш нэмж зээл авсан уу?

-Өрийн асуудлаас болж зээл авах боломж хязгаарлагдмал. Тиймээс өрийн асуудлыг шийдэж, ажлын гацааг гаргахадл гол анхаарлаа хандуулж байна. Намайг ажил авснаас хойш ТОСК ямар нэг зээл аваагүй.

-Орон сууцжуулах ажил олон нийтийн дунд хүлээлттэй хэвээр л байна. “Буянт-Ухаа”-гийн араас үргэлжлэх дараагийн том төсөл юу байх вэ?

-“Буянт-Ухаа-2” хорооллын ажил үргэлжилж байгаа. 972 орон сууцнаас эхлээд энэ хорооллын хоёрдугаар ээлжийн төслийн ажлыг эхлүүлэх, Хан-Уул дүүргийн 4-р хороонд “Эко яармаг 1” төслийн хүрээнд 6800 орчим орон сууц бүхий хороолол барих бэлтгэл ажил хангагдаж байна. Ажил сайн явж байгаа.

-Энэ онд ТОСК ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-ТОСК ТӨҮГ-ыг хүмүүс барилгын компани гэж эндүүрч ойлгоод байна. Бид бол төрийн өмнөөс төслийн менежментийг хийж байгаа. Манай Буянт-Ухаа 1, Буянт-Ухаа 2, орон нутгийн барилгуудыг бүгдийг монгол барилгын компаниуд барьж гүйцэтгэсэн эдгээр компанийн ард 100 гаруй туслан гүйцэтгэгч, 4-5000 гаруй монгол барилгачид байдаг. Өнөөдөр ТОСК ТӨҮГ-ын төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр дотоодын барилгын компаниуд тогтвортой ажилтай байх боломжтой нэг  нөхцөл юм.

Эн онд бид Улаанбаатар хотын ХУД-т баригдаж буй дуусаагүй 972 айлын орон сууц, СБД-т “Хангай хотхон”-д 720 айлын орон сууц, СХД-т 108 айлын “Ирээдүй” хороолол, Орхон аймаг 315, Говь-Алтай аймаг 120, Хөвсгөл аймаг 135, Дундговь аймаг 20 айлын орон сууцны дуусаагүй барилгуудыг бүрэн дуусгах ажлыг хийхээр төлөвлсөн байгаа.

Удахгүй зургаан сарын хугацаанд хот  болон орон нутагт нийлээд 2000 айлын орон сууц ашиглалтад орно. Дээрээс нь нэмээд ТОСК шинээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийнхээ техник, эдийн засгийн үзүүлэлт болон хөрөнгө оруулалтын асуудлыг ерөнхийдөө шийдвэрлэж байна. Үүнтэй зэрэгцээд түрээсийн орон сууц худалдан борлуулах, цаашлаад түрээслээд өмчлөх орон сууц ерөнхийдөө баригдаж эхлэх байх.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (25)
  • Retweet (8)
  • 10-19 06:42
    Retweet (4)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)