Асуудалд орсон H&M-ын “аймшигтай” хямдрал айсуй
2018 оны 4 сарын 6

Сүүлийн үед санхүүгийн хувьд төдийлөн таагүй байдалд байгаа H&M компани Erdem, Nicki Minaj гээд алдартнуудтай хамтран коллекц гаргаж, чамгүй идэвх зүтгэл гаргасан ч төдийлөн амжилт олсонгүй бололтой.

Одоо компанийн агуулах байранд 4.3 тэрбум ам.долларын үнэ бүхий даашинз, аксессуар, бусад хувцас хэрэглэл овоолоостой байгаа гэнэ. Борлуулалт ийнхүү муудсанаар өнгөрсөн санхүүгийн улиралд компанийн ашиг 62 хувиар огцом унасан тухай New York Times мэдээлжээ.

Энэ мэдээж Шведийн компанийн хувьд муу мэдээ. Харин хэрэглэгч, худалдан авагчдын хувьд “агуулах чөлөөлөх хямдрал”-ын сураг гарч буй сайн мэдээ гэж болно. Асуудлаа шийдэхийн тулд H&M цөм хямдрал зарлаад ч хамаагүй агуулахад хураасан бараагаа хугаслахыг хүсч л таараа.

Дээр нь, H&M хямдралаас гадна шинэ салбар дэлгүүр нээхээ түр азнаж, онлайн борлуулалтаа тэлэх тал дээр анхааран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ энэ нь бэрхшээлийг даван туулахад хангалтгүй гэж санхүүгийн шинжээчид дүгнэж байна.

Ямартай ч та H&M брэндийн хувцас, хэрэглэлд дуртай бол супер хямдралыг алдалгүй андаж байгаарай гэж зөвлөе.

Б.СЭЦЭН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • Retweet (8)
  • 11-28 21:12
    Retweet (7)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:05
    Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-28 21:47
    Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)